Саналыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна

АН-ын дарга З.Энхболд ИЗНН, МҮАН, МНН-д нэгдэх санал хүргүүлсэн. Санал хүргүүлсэний дараагаар намуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хуралдсан юм. Үүнтэй холбогдуулан ИЗНН-ын дарга С.Оюунаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай нам АН-ын хүргүүлсэн саналыг хэрхэн хүлээж авч байна вэ?
-АН-ын даргаас ИЗНН-д Гүйцэтгэх зөвлөлөөсөө хэлэлцсэн саналыг хүргүүлсэн байгаа. Манай намын удирдлага хуралдаад, ажлын хэсэг байгуулсан. Энэ асуудлыг шийдвэрлэх байгууллага нь намын дарга, намын удирдах шатны байгууллага ч биш. Манай намын Үндэсний хороогоор дамжиж их хурлаараа шийдвэрлэнэ. Улс төрийн намын тухай хуульд ч энэ асуудал туссан. Ямартай ч саналыг хүндэтгэлтэйгээр хүлээж авч байна. Бид шат шатны байгууллагаараа хэлэлцүүлнэ.
-Ажлын хэсгүүдийн эхний уулзалт ямар болов?
-АН албан ёсоор санал тавьж байгаагаа хэллээ. Манай намын Үндэсний хороо өмнөх 7 хоногт энэ асуудлаар хуралдсан. Хуралдаанаар дараагийн сонгуульд хэрхэн оролцох талаараа ширүүхэн хэлэлцсэн. Нам дангаараа оролцох уу, аль нэг намтай эвсэх, нэгдэх үү гээд олон санал гарсан. Намын удирдлагад Үндэсний хороондоо дээрх хувилбаруудаас саналуудаа боловсруулаад оруулж ир гэдэг үүрэг өгсөн.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ