Онгоцонд дэлбэрэлт болжээ

img

 

Сомалийн нийслэл Могадишогоос хөөрсөн агаарын тээврийн “Daallo Airlines” компанийн онгоцонд дэлбэрэлт болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Airbus A321” өчигдөр 14.12 цагт хөөрсөн бөгөөд 20 минутын дараа онгоцны хаалганы дэргэд хүчтэй дэлбэрэлт болжээ.

 

Дэлбэрэлт болсон учир ахмад ослын буулт хийж, зорчигчдыг гаргасан байна. “Уг дэлбэрэлтээр хоёр хүн гэмтэж, орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн” хэмээн Сомали улсын Тээврийн сайд мэдэгдэв.

 

Зорчигчдын нэг уг үйл явдлыг гар утсаараа бичиж авчээ. Бичлэгээс үзэхэд дэлбэрэлтийн үеэр онгоцонд том нүх үүсч, зорчигчид онгоц газардах хүртэл хүчилтөрөгчийн аппарат хэрэглэсэн байна.

 

Онгоцонд 74 хүн зорчиж явжээ. Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан санамсаргүй эсвэл алан хядах ажиллагаа гэдэг нь тодорхойгүй байгаа аж.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ