Хэт даврагчдын радио станцыг устгажээ

Афганистаны Нангарар мужийн Ачин гудамжинд байрлах Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн гол суртал ухуулгаа цацдаг “Voice of the Caliphate” радио станцыг АНУ-ын нисгэгчгүй онгоцнууд устгажээ. Нисгэгчгүй онгоцнууд өчигдөр Вашингтоны цагаар 19.00 цагт радиогийн байрыг устгаж, 20.00 цагт радиогийн байранд дахин цохилт өгчээ. Афганистаны тусгай хүчин станцын байршил зэргийг америкчуудад зааж өгсөн байна.
Өнгөрсөн оны хоёрдугаар сард тус бүлэглэл Афганистанд радиогоо байршуулж, талибанчуудын бодлыг өөрчлөх суртал ухуулгын мэдээ, мэдээллийг цацаж эхэлжээ. Уг радиогийн мэдээллээс болж талибанчууд, хэт даврагчидтай хэд хэдэн удаа зэвсэг барин тэмцсэн билээ.
Афганистаны газар нутагт тус бүлэглэлийн 170 гаруй радио станц үйл ажиллагаа явуулж, талибанчууд болон афганистанчуудыг өөрсдийнх нь төлөө тулалдахыг уриалдаг юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ