Гадилны хальсаар цай бэлдэх арга
Америкийн “www.wikihow.com” сайт гадилны хальсыг хатааж, цай бэлдэх аргаас нийтэлжээ.
Алхам №1

Гадил жимсний хальсаар цай бэлдэхийн тулд танд 1-2 ширхэг гадилны хальс байхад хангалттай. Хамгийн гол нь хальс шинэ байх ёстой.
Алхам №2

Гадил жимсний хальс хурдан муудаг. Цай бэлдэхээсээ өмнө хальсаа бага зэргийг цэвэр усаар угаагаарай.
Алхам №3

Хальсаа шарх шүүгээнд хий. Үргэлжлэх хугацаа нэг цаг.
Алхам №4

Шарх шүүгээнээс гаргасан хальс модны холтос шиг болсон байх ёстой.
Алхам №5

Дараа нь хальсаа жимс холигчид хийгээд, жижиглэх хэрэгтэй.
Алхам №6

Нэг ширхэг гадилны хальсаар хамгийн багадаа 40 аяга цай бэлддэг байна. Цайнаас гадилны үнэр болон амт нь мэдрэгдэх болно.
Алхам №7

15 грамм нунтаг дээр 50-100 грамм ус хийгээд, таван минутын дараа уухыг зөвлөж байна.
Алхам №8

Мөн дээрх цайны хандаар макс тавьбал арьс цайрдаг байна.
Алхам №9

Мөн гадилны цайг унтахаасаа өмнө уувал өглөө өтгөн гардаг гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ