МАХН-д мөнгө хандивлахыг уриалав

Хувиараа бизнес эрхлэгч иргэн П.Ариунжолоо МАХН-д 500 мянган төгрөг хандивлана хэмээн Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр “МАХН-ын мөрийн хөтөлбөрийг уншиж танилцсан. МАХН-д мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь санхүүжилт дутагдалтай байгаа юм байна. Тиймээс хувиасаа 500 мянган төгрөг хандивлаж байна. Иргэдийг ч цаашид энэ намд мөнгө хандивлахыг уриалж байна” гэлээ.
Иргэн П.Ариунжолоо нь аль нэг улс төрийн намд гишүүнчлэлгүй, нам бус нэгэн гэнэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ