Кассын машингүй бол торгууль ногдуулна

img

Нийслэлийн Засаг дарга, ГТЕГ-ын даргын хамтарсан НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах тухай захирамж нэгдүгээр сарын 26-ны өдөр гарсан. Уг захирамжийн дагуу НӨАТ-ын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих шалгалтын үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ талаар Нийслэлийн татварын газрын дарга Х.Төмөрбаатар, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн нар мэдээлэл хийлээ.

 

 

Хяналт, шалгалтын үйл ажиллагааг Нийслэлийн татварын газар, Цагдаагийн ерөнхий газар, НМХГ хамтран хэрэгжүүлэхээр дүүрэг бүрт хамтарсан ажлын хэсэг томилсон байна. НӨАТ-ын хууль шинэчлэн батлагдахын зэрэгцээ Татварын хуулийн татвар төлөгчийн үүрэг хэсэгт Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин “хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин” хэрэглэх тухай нэмэлт оруулсан. Энэхүү хуулийн заалтын хэрэгжилтийг хамтарсан ажлын хэсэг газар дээр нь очиж үүргийн биелэлтийг шалгах гэнэ. ГТЕГ-аас хуулийн дээрх заалтыг зөрчсөн тохиолдолд хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, эсвэл түүнийг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авахаар болжээ.

 

Энэ талаар Нийслэлийн татварын газрын дарга Х.Төмөрбаатар “НӨАТ-ын урамшууллын систем төдийлөн сайн хэрэгжихгүй, аж ахуй нэгжүүд кассын машинаар үйлчлэхгүй байна. НӨАТ-ын тухай хуулинд кассын машин хэрэглэнэ гээд заачихсан байгаа. Тиймээс кассын машин нэвтрүүлэхгүй, баримт хэвлэж өгөөгүй ААН-д захиргааны хариуцлага тооцож шийтгэл ногдуулна. Мөн татварын ерөнхий хууль болон холбогдох бусад хуулиар тодорхой хариуцлага ногдуулах хуулийн заалт байгаа” хэмээв.

 

Нийслэлд 80 гаруй мянган аж ахуй нэгж байдаг. Нийт ААН-д мэдэгдэл тарааж, шаардах хуудас хүргүүлсэн. Гэсэн ч хуулийн хэрэгжилт сул байгаа учраас шийтгэлийн арга хэмжээ буюу торгууль ногдуулахаар болжээ. НӨАТ-д холбогдсон татвар төлөгчийн тоо одоогоор  22 мянга, хэвлэсэн баримтын тоо 4 сая 950 мянга байгаа юм байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

татварын дарамтанд орсон нэгэн:
Тэр нөат-ийн хуулиа ахиад нэг хармаар юм. Хамаг ард иргэдийг ажилгүй болгож байгаа хууль чинь тэр л байна. Жинхэнэ татварын дарамтыг амсаж байна. Татварын байцаагч нар долоо хоног бүр ирж торгоно, эсвэл битгий бизнес хий гээд ар иргэдийг зовоож байна шүүдээ. Ихэнх жижиг газрууд хаалгаа барьж байна. Бид та нараас ажил гуйгаагүй, ажилтай болгож өг гээгүй, бор зүрхээрээ 4, 5хүн цалинжуулаад өөрсдийгээ авч явж л байна. Гэтэл одоо энэ хууль нээрээ арай шулсан хууль юмаа. Нөгөө солонгос кинон дээр мафынхан 10иа өг гээл дарамталдаг шиг юм болоод байна
2016-02-15
Зочин:
Уг нь уул уурхайтай холбогдолтой гэрээ, хуулиа ингэж нухаж үзэж, цагдаатайгаа хамт очиж шаардлага тавимаар юм. Тэндээс олсон орлогоор ард иргэдээ дэмжих ёстой байтал эдийн засгийн хямралтай энэ үед жижиг бизнесээ дэмжих бус нэг мөсөн дуусгаад өгье гэсэн бодлого явуулж байдаг нь манай Монгол хүний ухаан юм даа.
2016-02-13
зочин:
Энэ олон албан татвар албадлага торгууль бүгд төрөөс ард түмнээ ядуу дээр нь ядууруулж байнаа эргэж хараач ээ
2016-02-04
Зочин:
Энэ ажилд цагдаа ямархамаа байнааа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Могойд барьдаг мод болгохоо болиоч.
2016-02-04
Зочин:
Мси эс ундааны үнээ нэмсэн Ёр нь бүх юмны үнэ нэмэгдсэн Ард түмэн л хохирч бна
2016-02-04
Зочин:
Одоо юмны үнэ нэмэгдээд ард түмэн сугалаа гэж баясаад бгаа ч сугалаанаас илүү хохирч бгаагаа ойлгохгүй л бна даа Сугалаагаар шоудаж төр барьж бгаа АН ынхан арт түмнээр өрөө төлүүлэх ашиг олох бодлого явуулж бгаа юм Ядарсан хоногийн хоолоо дөнгөн данган олж бгаа жижиг дэлгүүрүүдээ дарамталж дампууруулж ажилгүйчүүдийн эгнээ рүү шахаж бна Татварын дарамтаар шахаж бна Эсэргүүцэх хэрэгтэй
2016-02-04
эсэргүү:
ардчилсан намын хулгайч дээрэмчид аж ахуйн нэгжүүдэд хичнээн тэрбумын машин шахах гээд хорхой нь гозогноод байгаа юм бол. Хулгайч төрийг бослого хийн дарж толгой хулгайчуудыг нь алж устгаж байж л ханд нь дарагдана.
2016-02-03
Zocjin:
Turiin tsagdaa,shuuh ni idsen uusan hulgaichuudaa oligtoihon olj,shuun tsagdaj chadahgui baij yun jiriin ard tumniig daramtlah ve.
2016-02-03
зочин:
одоо ч яахав удахгүй бүх юмны үнэ нэмэгдээд эхлэх үед энэ татварын ачаа эргээд ард түмний нуруун дээр ирнэ.Тэр үед л ард түмэн ойлгож эхлэнэ дээ одоо ч яах вэ сугалаанаас өөр юм бодохгүй л байна.
2016-02-03
Зочин:
Дэлгүүрийн эзэд бичиж байх шив...
2016-02-03
Иргэн:
Лайтай турсаганууд шүү. Лангуу энэ тэр түрээсэлдэг хүмүүс түрээсийн төлбөрөө өнөөд цаана нь арай гэж талхны мөнгөө хийж байхад юун тэр кассын машин энэ тэр... Энэ төр бүхнийг элгээр нь мөлхүүлдгээ мөлхүүлчээд одоо дээрээс нь юугаар нь мөлхүүлэх гэсэн юм. Тамын хараал болсон удирдлагатай улс шүү манайх. Бушуу түргэн тэр сонгууль нь болоосой. Гуйгаад ирэхээр нь бөгсөө харуулъя нохойнуудад...
2016-02-03
Зочин:
Кассын машин шахагчийн төлөө төр хөдөлжээ.Ганц нэгхэн хүний бизнесийг дэмжихийн тулд 80000 бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд халдаж байгаа явдал бол энэ төрийн эмгэнэл гэхээс өөрөөр юу гэхэвдээ.Харин тэр цагдаа гуай гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах үүргээ л хэрэгжүүлж байвал барав.Юун кассын машинд хутгалдаж яваа юм бэ.Чингис нь юугаа харж байдгийн.
2016-02-03
Гачууртад байдаггүй ээ:
жижиг үсчин, цайны газар бол дүүрч, хэн ч талон нэхэхгүй, харин архи тамхи зардаг томоохон дэлгүүрүүд өнөөг болтол талонгүй үйлчилсээр л байна
2016-02-03
zochin:
tureesiin daramtas 2 sar ch ajillaj chadalgui gardag jijig biznes erhelj baigaa humuus ter bairiin urgutguliin nuh bolgon kacciin mashin yaj tavih yum be. unegui uguud ajilluulaache
2016-02-03
zochin:
kacciin mashin henii biznes shahaa yum be. amia yay gej turd daraa bolohgui bor honogoo bolgoj yavaa ard irged araihiij jijig delguur kafe ajilluulaad tureesee tuluud amidralaa arai yadan bolgoj baij yaj kacciin mashin avah yum be. idehdee sain humuus zugeer tavij ugsun deer baih
2016-02-03
avchihaarai daa:
SAY TUG ZARLAGAdaj bj 24 tsaasaar yu hiinedee goloo tsohison
2016-02-03
ZUV UU:
HA MINIIH 500 000 S DEESH GARDAGGUI.1000 TUG AVAH GEJ TER OLON BARIMT TSUGLUULLAA YU
2016-02-03
Зочин:
Ene tatvart tsagdaa yu ve ter hev jurmaa l hariutsna biz. Oroltsoh um oroltsohgui um gej baidag um
2016-02-03
Bataaa:
Barimtaa tsugluulaarai humuusee, sugalaand mungu hojdoggui yumaa gehed, hudaldan avsan yumniihaa 2 huviig buchaan avch bolno, bi 1 sard 1.2 сая төгрөгийн бараа авсан, 24,0 мянгыг эргүүлж авна, ebarimt ad burtguuleerei
2016-02-03
avchihaarai daa:
SAY TUG ZARLAGAdaj bj 24 tsaasaar yu hiinedee goloo tsohison
буруу:
доорхи нөхөр буруу бичсэн байна.
2016-02-03
124578996:
10-р хорооллын ЭФЭС ерөөсөө НӨАТ-ын баримт өгөхгүй байна. БАс сансар сүлжээ дэлгүүр НӨАТ-ийн баримт авбал тэр кассаар, НӨАТ-ийн баримт авахгүй нь энэ кассаар бичүүл гэж байна лээ. худалдан авагчийн төлсөн НӨАт-ыг ААН-үүд Төрд агахгүй дундаас нь хулгйалаад байхад яагаад хурдан арга хэмжээ авахгүй байгаа юм бэ. Бүх барааны үнэ л НӨАТ шингэчихсэн байгаа ш тээ.
2016-02-03
хамтдаа бодож үзье:
Манай нэр бүл 1 сард байр, цахилгаан, дэлгүүрээс авах бараа бүтээгдхүүний үнэ 1,0 сая төгрөг, үүний НӨАТ нь 100000 төгрөг, үүнээс 2 -ийн буцаалт 2000 төгрөг, үүнээс илүү бараа авах боломж, хэрэгцээ шаардлага манай гэр бүлд байхгүй, иргэн надад 2000 төгрөгийн төлөө тэр олон баримт бүрдүүлэх ямар шаардлага байна вэ?
2016-02-03
Зочин:
Дэлгүүрийн эзэд бичиж байх шив...
ZUV UU:
HA MINIIH 500 000 S DEESH GARDAGGUI.1000 TUG AVAH GEJ TER OLON BARIMT TSUGLUULLAA YU
Bataa:
Zuv
2016-02-03