Иргэдийн засаглах эрхээ эдэлнэ

“Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт төслийн нээлт өрийн ордонд болж байна. Энэ төсөл нь иргэд, нийгмийн байгууллага болон хууль тогтоох байгууллага хоорондын хоёр талын харилцаанд суурилсан мэдээлэл солилцох боломжийг өргөжүүлэх замаар ардчиллын үйл явцыг бэхжүүлэхэд чиглэжээ.
УИХ-ын дарга З.Энхболд оролцож хэлсэн үгэндээ “Өнөөдөр манай parliament.mn хамгийн нээлттэй цахим хуудас болсон. Наад зах нь чуулганы хуралдааныг энэ цахим хуудаснаас шууд үзэх боломжтой. Хуралдааны танхимуудын төхөөрөмж шинэчлэгдэж, сэтгүүлчид танхимд оролгүйгээр байнгын хороо болон чуулганы хуралдааныг сурвалжлах боломж бүрдсэн байгаа.
Өнөөдөр энэ бүх шинэчлэлийн үргэлжлэл болгоод хууль боловсруулах үйл явцад иргэд шууд оролцож, хуулийн төсөлд онлайнаар санал өгөх боломж бүрдсэн вэб сайтын нээлт хийх гэж байна. Иргэд энэ сайтаар парламенттай шууд харилцаж, амьд харилцаа тогтооно гэсэн үг. Мөн хууль санаачлагчдын зүгээс иргэд сонгогчидтойгоо харилцах шинэ суваг нээгдэж байна. Хуулийн төсөл боловсруулах явцдаа иргэдийн саналыг цуглуулах, зүйл заалт бүрээр нь дахин санал авах, хэлэлцэх зөвлөлдөх боломжтой болж байгаа. Албан ёсны цахим орон зай учир хувь хүмүүс байгууллага бүгдээрээ ашиглах хэрэгтэй. Цахим засаглал хуудас нь иргэдийг засаглах эрхээ эдлэх боломжийг нээж өгч байгаа юм гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ