АСЕМ-д цагдаагийн 53 хөтөч машиныг захиалжээ

Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. АСЕМ-д урилгаар оролцож байгаа улс орнуудын төрийн тэргүүн нарт үйлчлэх 350 орчим машиныг импортоор оруулж ирэхэд татвараас чөлөөлөхөөр болж байгаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Д.Чойжилсүрэн татвараас чөлөөлөн оруулж ирэх машинуудыг ямар компани хариуцаж байгаа талаар тодруулсан юм. Үүнд ГХ-ны сайд Л.Пүрэвсүрэн:
-Эхний ээлжинд цагдаагийн 53 хөтөч машиныг төсвөөс мөнгө гаргаад оруулж ирэхээр болж байгаа. Урьдчилгаа төлбөр хийгдсэн. Дээрээс нь хуягласан, төрийн хамгаалалтын албанд авах 5 машин үйлдвэрлэгдээд явж байгаа. Бэлтгэл ажлын хүрээнд “МОННИС” компанитай бэлтгэл ажлын хүрээнд гэрээ байгуулсан. Долоо хоног хэрэглүүлээд зарж борлуулахаар тооцоолсон. Одоогоор 45 орны төрийн тэргүүнүүд үйлчлэх машин байхгүй байгаа. Төрийн тэргүүн нарт жигд нэг төрлийн машинаар үйлчилвэл улс орны нэр хүндэд ч хэрэгтэй, өнгө үзэмжтэй харагдах болов уу гэж бодож байна гэлээ.
Төсвийн байнгын хороо уг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгээд чуулганы хуралдаанд танилцуулахаар болов.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ