Л.Гүндалай мэдээлэл хийнэ

img

Хавдар судлалын үндэсний төвд

 

10.00 цагт Олон улсын хавдрын эсрэг өдөрт зориулсан өдөрлөг болно.

 

"Blue Sky" зочид буудлын Топаз танхимд

 

09.00 цагт Хог хаягдлын ил шаталтаас үүсэх онцгой хортой, хүнд хорт хавдар үүсгэдэг, үр удамд нөлөөлдөг бодис болох диоксин, фураны ялгарлыг бууруулахад чиглэсэн төслийн нээлт болно. Төслийн нээлтэнд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг оролцоно.

 

Хөдөлмөрийн ордонд /ХЭҮСМҮТ-ийн байранд/

 

09.30 цагт “Ажил мэргэжлийн мэдээллийн төв”-ийн нээлтийн тууз хайчилна. Ёслолын ажиллагаанд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Швейцарийн Хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Маркус Валдфогел нар оролцоно.

 

МХЕГ-ын хурлын танхимд

 

11.00 цагтБНХАУ руу үхэр, хонь, ямааны мах гаргах эрх авсан нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж хүлээн авч уулзана. Батламжийг нь гардуулна.

 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

 

11.00 цагт Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо мэдээлэл хийнэ.

 

“Үндэсний мэдээллийн төв”-д

 

11.00 цагт Монголын сагсан бөмбөгийн холбооны бүх гишүүдийн хурал болохтой холбогдуулан Үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагчид мэдэгдэл хийнэ.

 

11:30 цагт “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

 

Политехникийн коллежид

 

12.00 цагт  Герман, Австрали, Швейцарийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд Германд хэрэглэж буй дөрвөн мэргэжлийн 88 сурах бичгийг монгол хэлнээ орчуулан Монголын сургуулиудад бэлэглэнэ. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, ХБНГУ-аас Монголд суугаа Элчин сайд Герхард Тийдеманн, Австралийн Элчин сайд Ж.Лангтри нарын албаны хүмүүс сургуулийн удирдлагуудад хүлээлгэн өгнө.

 

УБТЗ-ын төв байранд

 

12.00 цагтУБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар, "Хавдрын үндэсний зөвлөл" ТББ-тай 3 жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурна.

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

balai:
gaj donton setegtsin uvchtun
2016-02-04