Б.Батбэх “Малд нүдтэй хүүхэд” болов

Монгол улсын Хөдөлмөрийн баатар хоньчин Ц.Намхай-Нямбуу агсны үр хүүхдүүд “Намхайнямбуу сан”-г 2003 онд байгуулсан байдаг. Үүнээс хойш 12 жилийн турш сар шинийн өмнө “Малд нүдтэй хүүхэд”-ийг шалгаруулж шагнан урамшуулсаар ирсэн. Энэ онд Өмнөговь аймгийн малчин хүү Б.Батбэх “Малд нүдтэй хүүхэд”-ээр тодорчээ. Б.Батбэх нь 15 настай бөгөөд Өмнөговь аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багийн малчин аж. Тэрбээр өөрийн малаа алсаас хараад таньдаг төдийгүй ямаагаа эврээр нь ялгаж чаддаг малч хүүхэд гэнэ.
Завхан аймгийн Сонгино сумын харьяат Цэрэндашийн Намхайнямбуу агсан нь 29 насандаа БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар болж, хоёр түмэн хонийг төлөөр нь өсгөж нэгдэл нийгэмдээ өгч байсан гэдэг. Тэрбээр “Баатрын минь алтан соёмбо хоттой хонин дотор минь байсан” хэмээн хэлсэн байдаг.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ