Тараасан мөнгө нь хоёр “Чингис бондтой” тэнцэнэ

img

УИХ-ын гишүүн, экс Ерөнхий сайд   Н.Алтанхуяг  саяхан хэвлэлд  ярилцлага өгсөн. Тэрбээр ярилцлагадаа Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлсэн ажлыг үе үеийн Засагтай харьцуулж, зарим хүмүүс үг дайсан байна.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг  "Харьцуулж асуугаад байгаа учраас би харьцуулж хариулъя. Н.Энхбаярын Засгийн газрыг бол газар хувьчилснаар нь, С.Баярын Засгийн газрыг “Атрын III” аянаар нь, Оюутолгойн гэрээг байгуулснаар нь бүгд л санаж байгаа. Зөв, буруу нь дараагийн асуудал. М.Энхболд юу хийснийг би санахгүй байна. Харин шинэчлэлийн Засгийн газар бол хийсэн юмтай, бүтээсэн ажилтай. Зам, найман хувийн зээл, бүтээн байгуулалт, ажлын байр гээд хэлж чадна. Би гонгинох дургүй хүн. Гэхдээ нэг юмыг заавал зориуд хэлье. Өнөөдрийн энэ их бүтээн байгуулалтад атаархсан зарим хүн муучлах гэж үздэг юм. Зээл аваад өрөнд оруулчихлаа гэдэг. Хөөе, тэд энэ “Чингис” бондын мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгийг 21 мянган төгрөг, нэг сая төгрөг болгож тарааж дуусгасан ш дээ. Нийт тараасан мөнгө нь хоёр “Чингис” бонд. Хамгийн аюултай нь ирээдүйгээсээ зээлээд тараачихсан.

 

Ер нь хамгийн сайн халамж бол сайн цалинтай ажлын байр. Бид “Чингис” бондын мөнгөөр 13 аймгийн замаас долоогийнхыг нь барьчихлаа. 1381 үйлдвэр үйлдвэрээ өргөтгөж, зарим нь шинэчилж, зарим нь шинээр босгочихлоо. Биднийг 2012 онд ажил авахад Монгол нийт хэрэглээнийхээ 88 хувийг импортоор авч байсан улс. “Монголдоо бүтээцгээе”, “Монголдоо үйлдвэрлэе” гэдэг уриаг бид зүгээр ч дэвшүүлээгүй. Зээл өгч үйлдвэрлэлээ дэмжсэний үр дүнд импорт багаслаа. Энэ бол тэр мөнгө өгч босгосон 1381 үйлдвэрийн үр дүн. Тэдэнд 1.2 их наяд төгрөг өгсөн. Тэгэхэд нэг сая, 21 мянган төгрөг тараахад нийтдээ 2.5 их наяд төгрөг зарцуулсан байдаг юм ш дээ. Ийм их мөнгийг зүгээр л тарааж өгөөд дуусгасан. АН-д итгээд сонгоход улс орон өөрчлөгдсөн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь аргагүй" хэмээн онцолжээ.

 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Адар:
Алтанхуяг аа. Яагаад ард түмэнд юм хялаалгаагүй мөртлөө үрэгн дэнзэндээ 17 саяыг, ахлах зөвлөхдөө 10 гаруй саяыг өөр бас хэнд ч билээ өч төчнөөн саяыг өгсөн билээ. Тэр юм хийсэн гээд байгаа барьсан замчинь жил бүр хэдэн тэрбумын арчилгааны зардал шаардаж байгаа билээ. 8 хувийн зээлээр хошгируулж бариад одоо борлогдохоо байсан хэдэн хэрзгэр, чанаргүй орон сууц хэнд ашгаа өгч байгаа билээ. Үнэгүйдүүж байгаад өөрийнхээ ах дүү, хамаатан саданд өгнө лдөө та нар. ЧИнгис Бондын хөрөнгө 3 их наяд. иргэдэд тараасан гээд байгаа мөнгө чинь ердөө 800,0 гаад тэрбум төгрөг. Аль нь их байна? Үүний их багыг 1-р ангийн хүүхэд хэлээд өгнө шүү Алтанхуяг гуай
2016-02-04
Монголчууд:
Хулгайлж нуусан хөрөнгөө өршөөлгөх хууль санаачилж батлуулсан,үнэнийг илчилсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг дарамталж хаалгасан,хууль зөрчиж баз хүргэнээ шоронд эргэсэн,ах дүү хамаатан саднаараа нийлж мөнгө идэж,төрийн албыг төрлийн алба болгосон хариуцлагын тогтолцоогүй болох жишиг тогтоож удаа дараа хууль зөрчиж,улс орныг өрөнд оруулж дампуурлын ирмэгт авчирчихаад байгаагаа юу гэх вэ Ялтанхуягаа
2016-02-04
зочин:
Н.Алтанхуяг, АН бол өөрсдөө ах дүү, хүргэн, зөвлөхтэйгээ хулгай хийж гадаадын банкинд хийсэн, МАН ард түмэнд 21 мянга, гэрлэсний 500 мянга гээд тараасан энэ 2-н ялгааг ард иргэд бид ялгахтайгаа байна даа, МАН их өрийг тэгэлж байсан, АН, Алтанхуяг их өрөнд оруулж улс орон дампуурлаа зарлахад хүргэсэн, 2010, 2011, 2012 онуудад ард түмний амьдрал дээшилж, улс орон мөнгөтэй болж эхэлж байсаныг АН-ын мангасууд аваад ховх сорж дээр нь зээл авч идээд ханаагүй, одоо газар нутгийг маань чөлөөт бүс нэрээр зарах оролдлого хийж байгааг бүх монголчууд жигшин харж байна даа,
2016-02-04
Зочин:
ХЭНИЙ БИ БОЛГОСОН ХӨРС СУУРИН ДЭЭР ХИЙЖ БАСЙНА АЖЛЫГ ДУУСГАСАН ВЭ ГЭДЭГИЙГ АРД ТҮМЭН МЭДЭЖ БАЙГАА АЛТАНХУЯГАА ХУДАЛ ХУЦААД БАЙХ ХЭРЭГГҮЙ ТА НАР ЧИГЭС НЭРТЭЙ БОНДДЫН МӨНГИЙГ АРДЧИЛСАН НАМЫН ХУЛГАЙ НАР ЗУВЧУУЛСАН ТҮҮНЭЭС ӨМНӨХ ЗАСАГ ТӨР ЗЭЭЛ АВСАНЧ АРД ТҮМЭНД ХУВААЖ ТАРААН ӨГСӨН ТҮҮНИЙ ҮР ДҮНГЭЭР ТА НАРЫН ЭЛГЭЭР ХЭВТҮҮЛСЭН ЭДИЙН ЗАСАГ ДЭЭР АРД ТҮМЭН СӨХӨРӨЧИХГҮЙ ЯВЖ БАЙГА ШҮҮ
2016-02-04