Ирак руу цэргээ илгээнэ

img

Италийн удирдлагууд удаан хугацааны турш хэлэлцсэний эцэст хэт даврагчдад газар нутгийнхаа 60 хувийг алдаад буй Ирак руу цэрэг илгээхээр болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Италийн Батлан хамгаалахын сайд Роберта Пинотти “La7” сувагт “Иракийн Эбриль хот руу нэмж 130 цэрэг илгээхээр болсон. Тэд Иракийн армийнхан зөвлөгөө өгч, шархагдсан цэргүүдэд туслалцаа үзүүлнэ” гэж ярьжээ.

 

Цэргийн албан хаагчид ирэх зургаадугаар сард хүртэл Иракт үүрэг гүйцэтгэхээр болсон байна.

 

Парисын халдлагын дараа Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд олон улсад хандан, Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг нэгдэхийг уриалсан юм.

 

Уг хүсэлтийн хариуд Итали ийнхүү сөргөлдөөний бүс рүү цэргээ илгээж байна хэмээн ярицлагынхаа үеэр дурьджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ