Толгойлогчид нь Ливи рүү зугтаажээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн толгойлогчид Ирак, Сири улсаас зугтааж Ливид хүрсэн талаар тус улсын тагнуулын байгууллагаас мэдээллээ.  Тагнуулын мэдээллээр “Тус бүлэглэлийн цэргийн командлагч төв байраа орхин зугтаасан” гэжээ.

 

Орос болон олон улсын эвслийн цэргийн ажиллагаа эрчимжиж буйтай холбогдуулан тус бүлэглэлийн толгойлогчид ийнхүү оргон зайлж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээлэв.

 

Ойролцоогоор 50 гаруй хүн Ливийн Сирте хотноо ирж, хорогдох байранд бүгэж байгаа гэнэ.

 

Өнгөрсөн оны гуравдугаар сард хэт даврагчид Сирте хотыг хяналтадаа авсан юм. Тус бүлэглэлийн асуудлаар олон улсын эвсэл Ром хотноо чуулж байна.  Уг эвсэлд багтах 23 орныг хэт даврагчид заналхийлж, нийслэл хот нь Парисын халдлага шиг халдлага үйлдэхээ сануулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Сэжгийн хог шаарнууд. Тархийг нь угааж үхэл рүү хөөж аваачсан лалуудыг ингээд золиосолчих юм байна л даа.Тэдний диваажинд очихоосоо өмнө ар гэр рүүгээ гуйвуулдаг мөнгө ч өнгөрлөө.Угаасаа үзэл санаан дээр бус мөнгөн дээр тогтож буй бүх зүйл сөнөх сүйрэх тавилантай байдаг л даа.
2016-02-04