Сирийн хэлэлцээр түр зогсчээ

img

Стаффан де Мистура Швейцарийн нийслэл Женев хотноо Сирийн асуудлаарх олон улсын хамтарсан чуулга уулзалт зохион байгуулагдаж байна. НҮБ санаачлагаар зохион байгуулагдаж буй уг уулзалт энэ сарын 25-ны өдөр хүртэл хойшлогдож, түр зогссон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай элч төлөөлөгч Стаффан де Мистура Сирийн сөрөг хүчин “Эр Риядын” бүлэглэлийн удирдлагуудтай уулзсаныхаа дараа ийнхүү мэдэгджээ. Тэрбээр “Бид энэ сарын 25-нд Женев хотноо эргэн уулзах болно” гэсэн байна.

 

Хэлэлцээр түр зогссон шалтгаан тодорхойгүй байгаа юм. “Төлөөлөгчид сирийн иргэд болон хүмүүнлэгийн тусламжийн асуудлаар бус хэт даврагчдад өгөх цэргийн ажиллагааны талаар ярилцаж байгаа нь “Эр Риядын” бүлэглэлийн удирдлагуудад таалагдаагүй тул уулзалтыг хойшлуулах санал гаргасан” хэмээн нэгэн гэрч ярьжээ.  Гэхдээ уг мэдээллийг Мистура эрс үгүйгэж, “Бид цэргийн ажиллагааны асуудлаар огт ярилцаагүй” гэсэн байна.

 

Хэдий Женевийн уулзалт хойшлогдсон ч Лондон хотноо өнөөдөр “Сирийн ард түмэнд олгох хүмүүнлэгийн туслалцаа” гэх олон улсын хамтарсан чуулга уулзалт зохион байгуулагдах билээ. Энэхүү уулзалтад Мистура оролцож, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нартай уулзахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ХЭЛЭЛЦЭЭР, ХЭЛЭЛЦЭЭ ХОЁРЫН ЯЛГААГ ОЙЛГОДОГГҮЙ СЭТГҮҮЛЧИНЦЭРҮҮД БАЙСААР Л БАЙНА. ХЭЛЭЛЦЭЭР ГЭДЭГ НЬ БЭЛЭН БОЛСОН БАРИМТ БИЧИГ, ХЭЛЭЛЦЭЭ ГЭДЭГ НЬ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БАЙГУУЛАХЫН ӨМНӨ БОЛДОГ УУЛЗАЛТ ЯРИА, ҮЙЛ ЯВЦ ЮМ ШҮҮ ДЭЭ, СЭТГҮҮЛЧ МИНЬ.
2016-02-04