Хуулийн төслүүдийг батлав

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар .Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.  Дараагаар Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүйн Тиймээс Эрүүл ахуйн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулж, баталлаа. Мөн уг хуулийг дагалдах Дархлаажуулалтын тухай хуулийн төслийг батлав.

 

Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав.

Үдээс хойшхи хуралдаан Ард нийтийн санал асуулга явуулах  тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр эхэлнэ.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ