Керри байдалд оров

Италийн нийслэл Ром хотноо АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвслийн төлөөлөгчдийн чуулга уулзалт зохион байгуулагдаж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Ром хотноо айлчлахаас гадна уг уулзалтад оролцож, төлөөлөгчидтэй биечлэн уулзахаар өчигдөр хүрэлцэн иржээ.
Тэрбээр өчигдөр Италийн Гадаад хэргийн сайд Паоло Жентилонитэй уулзаж, эвслийн асуудлаар сэтгүүлчдэд мэдэгдэл хийж байхдаа тун эвгүй байдалд орсон тухай “www.scoopnest.com” мэдээллээ.
Хагас цаг орчим үргэлжилсэн хэвлэлийн хурлын төгсгөлд нэг эмэгтэй сэтгүүлч “Та нар Иаркийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг бий болгосон биз дээ..” хэмээн хашгирчээ. Сэтгүүлчийг ийнхүү хэлсэний дараа хамгаалагчид түүнийг өргөн танхимаас гаргасан байна. Эмэгтэйг танхимаас гарсаны дараа Керри “Зүгээр дээ” гэж хэлжээ.
Эмэгтэйгээс “АНУ хэт даврагчдын бий болгосон” гэж бичсэн цаазыг хураан авчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ