Ард нийтийн санал асуулга явуулах төслийг хэлэлцэв
2016-02-04

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэг удаагийн санал асуулгыг хоёроос дээшгүй асуудлаар явуулахаар тусгасан байсан. Харин үүнийг шинэчилсэн найруулгаар санал асуулга явуулах асуудлын тоог тухайн санал асуулга явуулах эрх бүхий этгээд шийдвэрлэхээр төсөлд тусгажээ. Мөн гадаад улсад байгаа иргэдээс ард нийтийн санал авах өдрийг УИХ тогтоохоор төсөлд тусгасан байна.

 

Санал асуулга явуулахтай холбогдон гарах зардал, түүний төрөл, санал асуулгын зохион байгуулах сонгуулийн байгууллага түүний бүрэн эрх, сонгогчдийн нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг арилгах, санал авах газар, хугацаа, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээ, өргөдөл шийдвэрлэх харъялал журамтай холбоотой харилцааг Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлахаар хуулийн төсөлд тусгажээ. Гишүүд уг хуулийн төслийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд шилжүүллээ.

 

Дараагаар нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг  хийж байна.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-05