“Халифын улс” 20-25 мянган дайчинтай

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл 20-25 мянган дайчинтай хэмээн АНУ-ын Тагнуулын ерөнхий газраас мэдээлснийг иш татан “USA Today” сонины цахим сайт мэдээлжээ. АНУ тэргүүтэй олон улсын эвсэл болон Оросын цэргийн ажиллагааны үеэр зөвхөн өнгөрсөн жил тус бүлэглэлийн 28 мянган дайчин амь үрэгдсэн хэмээн тус тайланд дурьдсан байна.
Хэт даврагч бүлэглэл 2013 оны долоодугаар сард байгуулагдахдаа 100 мянган дайчинтай байсан хэмээн эвслийн тагнуулчид мэдэгдсэн юм.
Цэргийн ажиллагаа эрчимжиж, хэт даврагчдын хүч суларч буйтай холбогдуулан тус бүлэглэл Ирак, Сири, Ливи зэрэг орнуудаас хөвгүүдийг хулгайлж, дайчдаараа сургаж эхэлжээ. Өнгөрсөн онд тус бүлэглэл Иракаас 800, Сириэс 1200 орчим хүүхдийг хулгайлсан гэнэ.
“Хэт даврагчид дайчингүй, суларч эхэлснээр хүний наймаа Ойрхи Дорнодод цэцэглэж эхэлсэн” гэж НҮБ-ын Аюулгүй зөвлөл мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ