АН-тай нэгдэхэд болохгүй зүйлгүй

АН, ИЗНН нэгдэх тухай санамж бичигт хоёр намын удирдлагууд гарын үсэг зурлаа. Энэ үеэр дарга ИЗНН-ын дэд М.Хүрэлсүхээс зарим зүйлийг тодруулсан юм.
-АН-тай нэгдэх асуудлыг гишүүд дэмжиж байгаа юу?
-Намын Үндэсний хорооноос сонгуульд оролцох талаар бусад намуудтай яриа хэлэлцээр хийж, ярилцаж байна. АН-аас эх орны ашиг, төрийг тогтвортой байлгах, ижил үнэ цэнэтэй намууд нэг байр суурьтай байх үүднээс нэгдэх санал тавьсан. Нэгдэх асуудлыг намын гишүүд хэрхэн үзэж байгааг шат шатанд хэлэлцэнэ.
-ИЗНН-ын нэрийг гээх үү?
-Монгол Улсад 16 жил үйл ажиллагаа явуулсан. Улс төрд өөрийн гэсэн орон зайтай. Энэ хоёр нам хоёулаа нийгэмд өөрийн гэсэн үнэ цэнэтэй намууд болсон. Бидний хүндэлж дээдэлж явдаг зарчим болгож ирсэн зүйл бол АН өөрийнхөө хөтөлбөр бодлогод тусгаж байгаа тул нэгдэхэд болохгүй зүйл байхгүй гэж хувь гишүүний хувьд үзэж байна.
-Нэгдэх тухай саналыг хүлээн авахад Сонгуулийн тухай хууль нөлөөлсөн үү?
-Сонгуулийн тухай хууль бидэнд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Манай намаас тойрогт нэр дэвшихэд С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг гээд дарга нар тодорой хэмжээнд тойргоос гарч ирэх магадлал маш өндөр. Гэхдээ манай намын тухайд ганцхан АН биш ХҮН болон МАХН-тай ч албан бусаар уулзсан. АН-тай нэгдэнэ гэдгийг гишүүд хэрхэн үзэж байгааг үзээд их хурлаа хуралдуулах болно.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ