Гэрийн нөхцөлд хамраа цоолох арга
Америкийн “www.wikihow.com” сайт гэрийн нөхцөлд хамраа цоолох аргаас нийтэлжээ.
Алхам №1

Хэрвээ та гоо сайхны салон явахгүйгээр гэртээ хамраа цоолохоор шийдсэн бол хамгийн эхэнд гараа угаагаад, ариутгах хэрэгтэй.
Алхам №2

Мөн та хамартаа зүүх ээмгээ ариутгах хэрэгтэй.
Алхам №3

Ээмэг зүүх хэсгээ бага зэргийн ахуйн зориулалттай спирт түрхээд халуун гал дээр улайсгасан хамрын цоологчоороо тэр хэсэгтээ хүчтэй дарах хэрэгтэй. Цоолсон даруйдаа цагирган ээмэг зүүхийг зөвлөж байна.
Алхам №4

Ээмгээ зүүснийхээ дараа гараараа хүрэх хэрэггүй.
Алхам №5

Хоёр хоногийн дараа линзний ус эсвэл бага зэргийн давстай усанд ээмгээ хийж, ариутгаарай.
Алхам №6

Хамраа цоолсон эхний долоо хоногтоо гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Алхам №7

Эхний хоёр өдөр ээмгээ авч, өөр ээмэг зүүх хэрэггүй.
Алхам №8

Усанд орох, хувцсаа солих, унтах үедээ ээмгээ сайтар анхаарах хэрэгтэй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ