“Бага Баян-Санзай-Тэнгис кинотеатр” чиглэлийг сунгалаа

img

 

Сүхбаатар дүүргийн 19-р хороо “Их Тамир” амралт орчмын иргэдийн суурьшилт нэмэгдэж байгаа. Шинээр орон сууцны хотхон ашиглалтанд орж, “Олимп” спорт цогцолбор байнгын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Иймээс хот орчмын ХО:1 “Бага Баян-Санзай-Тэнгис кинотеатр”  чиглэлийг маршрутыг  өнөөдрөөс  өөрчлөн явуулахаар шийдвэрлээд байна.

 

Иймд Хот орчмын ХО:1 “Бага Баян-Санзай-Тэнгис кинотеатр”  чиглэлийн автобуснууд Санзай чиглэлд очих болон буцахдаа Их тамир амралтын газраар дайран өнгөрөхөөр болжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ