Тавгийн идээн дээр еэвэн тавьдаггүй

img

 

Шинийн идээ ундааг их идээ, бага идээ гэж эсвэл цагаалга, битүүлэг гэдэг. Их идээ томхон цар тавагт зассан самнаа хавсай, ул (хэвийн боов, самар, сүүл, цоохор боов, саран боорцог, шар, цагаан тос, ааруул, хурууд, бал бурам, чихэр, үэзм, чавга)-аар чимэглэсэн идээг хэлдэг. Бага идээ гэдэг нь багашаархан тавагт зассан шүүс, буюу өвчүү хонтой шаант, залаатай богтос, дал дөрвөн өндөр зэргийг хэлдэг. Их идээ буюу цагаан сарын тавгийн идээг засахдаа хавсай боов буюу ул боовыг гурав, тав, долоо, ес давхарладаг ёстой. Айл гэр бүл, ураг төрлийн дээдэс болсон өвөг юм уу, эцгийн гэрийн тавгийн идээг долоо давхарлан засдаг. Өвгийн төрлийн идээг долоон давхар, эцгийн гэрийн идээг таван давхар, ураглаж хуримласан хүүгийн гэрийн идээг гурван давхар засна.

 

Идээг засахдаа цагаан идээний билэгдлийг юу юунаас илүү эрхэмлэх учиртай. Ирсэн зочин эхэнд нь  цагаан идээнээс амсах ёстой. Үүний билэгдэл нь орж ирсэн хүн ямар ч санаа өвөртөлж ирсэн бай түүнийг нь цагаанаар тайлж буй хэрэг гэдэг. Мөн хүний хүн болоогүй болон өрх толгойлсон эмэгтэй идээ, шүүс тавихыг цээрлэнэ.

 

Цагаан сардаа монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын идээ бэлдэнэ.  Бор идээнд: Бүхэл мах, битүү бууз банш, шимийн архи.  Цагаан идээнд: Бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг.

 

Нутаг нутгийн онцлогоор ул боов буюу хэвийн боов, зарим нь ч хавсай хийж, таваг засахдаа ахмадыг хүндэтгэн гурав буюу түүнээс дээш боов давхарлан тавган дээр өрж, дунд нь боорцог хийн дүүргэж дээд тал нь 81 ширхэг ул боовоор засдаг. Тавгын боовыг гурваар өрдөг нь тулгын гурван чулуу болон жаргал зовлон жаргал. Таваар өрдөг нь таван бие махбодь, үе үеэр давхарладаг нь айл гэрийн хэдэн үетэй золгосны шинж буюу билэг тэмдэг. Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа болон хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн гэх мэтээс хамаараад “Тэдэн улыг элээжээ” гэж хүндэтгэн, юм үзэж нүд тайлснаар нь дахин ул элээх билэгдэл болгон нас нэмж, ул боовоороо таваг засдаг байна.

 

Залуу гэр бүл “Таваар гурван үе” засна


Залуу гэр бүл сууриа таваар засч дээшээ гурван үе явна. Үр хүүхэд төрүүлсэн хүн нэг үеэ, ач зээгээ үзвэл хоёр үеэ, түүнийхээ хүүхдийг үзвэл гуран үеэ үзсэн гэх бөгөөд үүнийг л билэгдэн залуу хүн таваар гурван үе таваг засдаг ёстой ажээ. Жаран наснаас, наян нас хүртэл насалсан хүн таваар таван үе, наян наснаас, зуун нас хүртэл таваар долоон үе, зуун наснаас дээш таваар есөн үе зассан тавгийн идээ тавьдаг уламжлалтай.

 

Тавгийн идээний дор гурил будаа хийхийг цээрлэнэ


Зассан тавган дотроо дан цагаан идээ байрлуулдаг. Дотор нь гурил, будаа хийхийг цээрлэдэг. Учир нь тойруулж өрсөн ул боов нь сав болдог бөгөөд түүн дотор таны билэгдэл таван бие оршдог. Энэхүү утга учир, мөн чанарыг ариун сайхан, цэвэр цагаан шүү гэж билэгдэж цагаан идээгээр дүүргэдэг байна.

 

Тавгийн идээн дээр еэвэн биш өрөм тавьдаг


Эрт үеэс уламжлагдан ирсэн ёс журмаар бол тавганы идээн дээр еэвэн тавьдаггүй байжээ. Энэ ёс манжийн эзлэн түрэмгийллийн үед Монголд орж иржээ. Зүй нь бол зассан тавгийн идээний дээр өрөм дэвсэж өгдөг байна. Энэ ёс нь гэрийн эзэн өөрийн тэргүүн, магнайгаа билэгдсэн хэрэг юм. Өөрөөр хэлбэл нүнжигтэй, оюунлаг байхыг илэрхийлж буй юм. 

 

“Ул боов” гэж нэрлэсний учир: Хүн хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчтэйгээ холбогдож, мэдээлэл солилцон, хүч эрч авч явдаг. Хүн хөлөөрөө аливаа нэгэн үйл хэрэг буюу орон зайг ялж, ямар нэгэн орон зайгаас, нөгөө орон зай руу шилжин явдаг. Тиймээс “явах” гэсэн үйлдэл буюу “урагшлах” гэсэн билэгдлийг агуулж “ул боов” гэж нэрлэдэг байна.

 

Тавгийн идээнд хүрэх ёсон:


Ул боовон тавгаа гэрийн эзэндээ засдаг. Ирсэн зочид орж ирүүт гол идээнд хүрэх ёс байдаггүй бөгөөд энэ хориотой. Гол идээнээс гадна цагаан идээний жижиг таваг засдаг. Хамгийн түрүүнд тус жижиг идээнд хүрнэ. барихаас өмнө цагаан идээгээ барих ёсон бий. Цайг буцалгахдаа хар дээр цагааныг нэмдэг учир “ариун цагаан” зүйл гэж үздэггүй. Харин ариун цагааныг билэгдэн цагаан идээг цайнаас түрүүлж барьдаг учиртай. Үүний дараагаар гэрийн эзэн тавгандаа хүрсэн даруйд ирсэн зочин хүртэнэ. Хичнээн ч зочин сэлгэн ирсэн бай гэрийн эзэн зочин бүрээс урьтаж тавагтай идээнээс амсах ёстой.

 

Тавгийн идээ хураах ёсон:


Шинийн гуравны өдөр тавгаа хураана. “Удам судар нь урт удаан үргэлжлэнэ” хэмээн бэлэгдэж тавьсан идээгээ зөвхөн цусан төрлийн хүмүүстээ хүртээнэ.

 

“Монгол заншлын их тайлбар толь”  номоос бэлтгэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хааннн. хэн юугаар засах нь ямар хамаатай юм биш шүү. Монголчууд бид нар чинь билэгдэлийн ард түмэн.Магадгүй өв уламжлалаа хадгалж яваадаа хятад манжид уусаагүй ч юм билүү. Монголчууд бид үеийн үед цус нь ариун байж мандан бадрах болтугай.
2023-02-03
ККККК:
ГАРЗЫН ТАТАХ ХҮЧТЭЙ ХОЛБООТОЙ УЛААРАА ХЭВ ГАРГАДАГ УЧРААС УЛ БООВ ГЭЦИЙМ БИЗ ДЭЭ
2016-02-08
ХН:
ЗССС ... БҮР СОЛИОРЛОО.
2016-02-08
зочин:
ийм балайралаа одоо зогсоогооч. бялуу, печень, пирог гээд л хүн шинээр нь хуваагаад идэж болох гурилан бүтээгдэхүүн эсвэл махан зууш тавиад л болоо ш дээ. заавал ингэж өөрсдйигөө хүндрүүлэх хэрэг байхгүй болсон ш дээ.
2016-02-08
ЁС заншил:
Битгий ингэж санаанаасаа зохио. Цаг цагаараа байдаггүй юм. Үүнийг бичсэн хүн цаг үеээ мэдэрч амьдар. Муу санаат.
2016-02-08
Зочин:
ИХ МЭДДЭГҮҮД МӨН ИХ ОЛШИРЧЭЭ. БООВ ЕЭВЭН Ч ЯАХУУ. ТЭР ӨВЧИНД ТИЙМ ЮМ САЙН ГЭЭД МӨН ИХ БИЧДЭГ БОЛЖЭЭ.
2016-02-08
Зочин:
Ih.ym.meddeg.bolj.ynz.buriin.boloh bhguie ym bich ihre bolimoor ym minii me
2016-02-08
Зочин:
siriin dyrvegsded ul boov yavuulna zuuchilj ogno
2016-02-08
Zochin:
Es embogor oo .Esoo medehgui baij ene dor yu geed bgaan.Ene bol mash zub saihan zublulguu bn.Bid ahmad nastangaa hundelj tabag ideegee zsahurh geriin sain saihan irj bui onii bilegdel bodoj buh muu zuilig sain saihan,tsagan baihin bikegdel bodoj tsagan idee,tabgin idee zasdag estoi.Eeben atbih moda bol suuld delgersen,hyatadin eeben sarin es juram shig eeben tabih heregui gej unen.Saihaan zublulguu bn ,bayarlalaa.Mongolchuud deer ue eesee es zanshiltai,erhemleh nandiganh,hairalh,hundeleh,baigalia delhigee hairlaj irsen es juramtai ard tumen shuuuu
2016-02-08
Зочин:
л сонголт шүү дээ. Эрх биш ардчилсан нийгэм шүү. Харин хямрал хаяанд айлчлаад байгааг бүгдээрээ л мэдрэхээр болж байна даа. Энэ харин төгсгөл биш гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа болов уу? Сонгууль гэж зэрэглээний дараа бидэнд цагаан сарын тавагны үе, боовны утга учрын тухайд санаа тавих чадал үлдэхгүй байж мэднэ шүү. Тэгэж бодвол одооноос идээгээ өндөрлөх биш намсгах нь өлзийтэй байх даа.
2016-02-07
Зочин:
ө жийлцсэн ноёд түшмэдийн баярхуу, аагархуу зангийн илрэл. Өнөөдөр бид тусгаар улс ч гэлээ иймэрхүү маягийн амьтсыг өч төчнөөнөөр нь кино үзэж байгаа юм шиг л хардаг шүү дээ. Өнөө цагт жишээлбэл залуус 3-р нэг үе боов засаад түүн дээрээ тос, өрмийг тойруулж тавьсанаар 3 үе төсөрхөн идээ засч болно. Мөн хонины баруун хаа, зүүн гуяны ясыг шулалгүй мөчилж чанаад шүүс тавьж болно. Хэмнэлттэй. Боовыг хэдэн ч үе явсан нэг төрөл гэж тоолдог байж. Нас нь тогтсон юмуу бизнест амжил олж яваа гэр бүл 5-р гурван үе боов тавиад түүн дээрээ өрөм, ааруул, тос, бяслагийг нэмж тойруулан 5 үе идээ засч болно. Дунд зэргийн өвчүү, хонины махтай хамт чанаж тавьбал тун дажгүй шүүс болно. Бас л хэмнэлттэй. Өндөр настай эсвэл төрийн түшмэл хүмүүс ууц тавьж шинэлэх нь урьдын ёсонд ойр дөхүү байх болов уу. Нэгэнт л заншил ярьж байгаа юм чинь. Бас удахгүй транс тостой, удаж хатуурсан хүний ходоодонд ээлгүй ул боов- ны тухай дуулиан үүсч мэднэ дээ. За тэгээд шалдан таваг тавина уу, унь таазандаа тулгана уу таны
2016-02-07
Зочин:
Ингэж хамаагүй үзэл суртлаар нааж болохгүй ээ. Хэдийгээр улс төр маань улам л хойшоогоо ухарч, ягаарч байгаа ч гэсэн бид ямар коммунист нийгэмд амьдарч байгаа биш. Байчихаад бүр боовыг одоо дэлхийг эзлэхийн бэлгэдэл гэх нь шив дээ. Боов чинь боов шүү дээ. Монгол хүний сэтгэхүйн цар хүрээг илтгэх энэ нэршил цор ганц биш. Жишээ нь хариас гаралтай Пөтэтү гэгч ногоонд нандин эрхтнийхээ нэг хэсгийн нэрийг барьчихсан шүү дээ. Бидэнд өмнө нь төмс ч, боов ч байгаагүй л хэрэг. Бусдын юмыг авч хэрэглэхдээ өөрийн гэх юмгүйдээ бантаж, хээгүйтэж алийгаа алдсаны л гэрч. Өөр юу ч биш. Бусдын юмыг авч хэрэглэчихээд баярлалаа гэж хэлэх дургүй нүүдэлчдийн л зан. Залуу хөгшнөөсөө хамаарч тавгийнхаа үеийг тавиад байсан юм байхгүй. Борчууд чадлынхаа хэрээр л идээгээ засдаг байж. Юуных нь тийм элбэг боов шоов, гурил будаа олдоод байсан байв гэж дээ. Олдоц сайтайгаар нь цагаан идээндээ л дулдуйддаг байсан байх. Тэр олон үеэр нь засч униндаа тулгаад байсан чинь Манжийн эзний хишигт халуурч өөр хоорондоо хөлө
2016-02-07
Зочин:
л сонголт шүү дээ. Эрх биш ардчилсан нийгэм шүү. Харин хямрал хаяанд айлчлаад байгааг бүгдээрээ л мэдрэхээр болж байна даа. Энэ харин төгсгөл биш гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа болов уу? Сонгууль гэж зэрэглээний дараа бидэнд цагаан сарын тавагны үе, боовны утга учрын тухайд санаа тавих чадал үлдэхгүй байж мэднэ шүү. Тэгэж бодвол одооноос идээгээ өндөрлөх биш намсгах нь өлзийтэй байх даа.
Зочин:
ө жийлцсэн ноёд түшмэдийн баярхуу, аагархуу зангийн илрэл. Өнөөдөр бид тусгаар улс ч гэлээ иймэрхүү маягийн амьтсыг өч төчнөөнөөр нь кино үзэж байгаа юм шиг л хардаг шүү дээ. Өнөө цагт жишээлбэл залуус 3-р нэг үе боов засаад түүн дээрээ тос, өрмийг тойруулж тавьсанаар 3 үе төсөрхөн идээ засч болно. Мөн хонины баруун хаа, зүүн гуяны ясыг шулалгүй мөчилж чанаад шүүс тавьж болно. Хэмнэлттэй. Боовыг хэдэн ч үе явсан нэг төрөл гэж тоолдог байж. Нас нь тогтсон юмуу бизнест амжил олж яваа гэр бүл 5-р гурван үе боов тавиад түүн дээрээ өрөм, ааруул, тос, бяслагийг нэмж тойруулан 5 үе идээ засч болно. Дунд зэргийн өвчүү, хонины махтай хамт чанаж тавьбал тун дажгүй шүүс болно. Бас л хэмнэлттэй. Өндөр настай эсвэл төрийн түшмэл хүмүүс ууц тавьж шинэлэх нь урьдын ёсонд ойр дөхүү байх болов уу. Нэгэнт л заншил ярьж байгаа юм чинь. Бас удахгүй транс тостой, удаж хатуурсан хүний ходоодонд ээлгүй ул боов- ны тухай дуулиан үүсч мэднэ дээ. За тэгээд шалдан таваг тавина уу, унь таазандаа тулгана уу таны
Eeven haij bna:
Bi tavagnii boovniihoo door tavih eeven haigaad olsonguie Eeven manjaas garaltai gedeg tiim bolohoor tavagniihaa deer bish door tavidag bh gj bodood haigaad bailaa Gaduur zarj bgaa ni tavagiin boovnii deer tavih zoriulalttai yum bna Ta naraas boovnii door tavidag eeven harsan hun baival helj ugch tuslaarai
2016-02-07
ha ha ha shaazn:
л боов” гэж нэрлэсний учир Хүн хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчтэйгээ холбогдож, мэдээлэл солилцон, хүч эрч авч явдаг. Хүн хөлөөрөө аливаа нэгэн үйл хэрэг буюу орон зайг ялж, ямар нэгэн орон зайгаас, нөгөө орон зай руу шилжин явдаг. Тиймээс “явах” гэсэн үйлдэл буюу “урагшлах” гэсэн билэгдлийг агуулж “ул боов” гэж нэрлэдэг байна.
2016-02-07
Зочин:
Будаа тариаг чинь тавгийн идээ битгий хэл даллагын уутандаа хийдэг юм малнуудаа
2016-02-07
Зочин:
Та нар болиорой ингэж хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглохоо. Анх удаа гурил будаа муу гэж сонсож байна. Харин ч үржин дэлгэрэхийн бэлэгдэлтэй шүү. Боов нь сав болдог билэгдэл таван бие ч гэх шиг, урагшлахын ул боов ч гэх шиг
2016-02-07
tuya:
boov urj yadag bna uu utaa shoroo bolood xed xonog yniig bolmoor yum aa caihan mah shanaad boovoo avch idxeer caihan gariin boov xiij bolno biz dee jaaxan uurch luh yum caan
2016-02-07
Зочин:
ИНГЭЖ ТАВАГ ТАВИХ ХЭРЭГГҮЙ ГЭЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ
2016-02-07
Би монгол:
Энэ чинь Ул боов хийж зардаг компаний бизнес юм уу
2016-02-07
мангар юмаа:
хэн юугаараа ч зассан ямар хамаатай юм бэ тэр үеийнхээр бүх юм явахгүй байгаагаас хойш элирсэн улирсан юмыг халаад хүмүүс өөр өөрсдийн сонирхлоор засаж болно тэгээд ч та нар еэвэнтэй зураг тавьчаад донгосоод байх хэрэггүй
2016-02-07
зочин:
хааннн. хэн юугаар засах нь ямар хамаатай юм биш шүү. Монголчууд бид нар чинь билэгдэлийн ард түмэн.Магадгүй өв уламжлалаа хадгалж яваадаа хятад манжид уусаагүй ч юм билүү. Монголчууд бид үеийн үед цус нь ариун байж мандан бадрах болтугай.
Зочин:
ИНГЭЖ ТАВАГ ТАВИХ ХЭРЭГГҮЙ ГЭЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ
tegeed yagaad:
tegeed uursduu -eeventei zurag tavichihsan uom
2016-02-07