Өвөлжилт хүндэрсэн аймгуудад 2.4 тэрбум төгрөг хуваарилжээ

img

 

2016 он дөнгөж гараад 2.4 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, аймгуудад эхний ээлжинд хуваарилжээ. Ингэснээр 6500 тонн өвс үнэгүй хүргэх, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хүргэх ажлыг зохион байгуулсан байна.

 

Увс болон өвөлжилт хүндэрсэн бусад аймгуудад 1.2 тэрбум төгрөг шилжүүлэн, 4500 тонн өвсний хуваарилалт хийлээ. Мөн 20 гаруй машин олгосон. Дахин машин хуваарилах ажлыг зохион байгуулж байна гэж Ерөнхий сайд өчигдөр УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм.

 

Мөн олон улсын зарим байгууллага Засгийн газарт хандан, тусламж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

            

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
намаржин найрлаж зунжин наадамлаж байхаар энэ хөдөөний дуракууд өөрийн малынхаа өвс тэжээлийг бэлдэхэд яадаг байна?хотынхон өлсөж байна гэхэд та нар махаа таван цаас татуу өгдөг билүү? бидэнд?өгөхдөө харам авахдаа айж ичихгүй малнууд юмаа ичиг ичиг
2016-02-12