Ууцыг 30 минут чанана

img

 

Урьдаар асуух нурууны хамар ясны хоёр талыг дагасан бүлхийг хөндлөн тасалж чанавал ууц татаж хотойдоггүй. Мөн нугасны нүхээр бүдүүн төмөр утас сүвлэж чанаж болно.

 

Том ууцыг тогоонд чанахад багтахгүй, чаналтыг сайн тааруулахгүй бол шалз чанагдах, тогоонд хүрсэн хэсэг нь хайрагдах зэрэг бэрхшээл гардаг. Иймд бүрхээр буюу модон торхоор чанах арга бий. Ингэхдээ тогоондоо  дүүртэл ус хийгээд бүрхээрээ тавина.Ингээд ууцаа усанд лавхан дүрээд харцага нуруу талаар нь бүрхээрийн аманд дүүжлэн бэхэлж битүү чанана. Ингэхэд жигнэх чанах хосолж, хайрагдах хавчигдах бэрхшээлгүй болно.

 

Чаналтыг 30 минут орчим үргэлжлүүлэхэд жигд сайхан болно. Чанасан маханд наалдсан нитгэл үс хялгас зэргийг хусаж буюу түүж цэвэрлэхэд хэцүү байдаг тул шингэвтэр зуурсан гурил дээгүүр өнхрүүлэн наалдуулж авах нь хялбар арга юм.

 

Шүүс чанах ёсон: Есөн тамгат том тогоотой хүйтэн усанд (ууцнаас бусад) махаа үеэр нь буюу зарим газар мөчөөр нь салгаж хийгээд давсыг нь тааруулж (зарим газар бас жаахан цагаа нэмэн) зөөлөн галаар чанахдаа байн байн эргүүлж шүүрхийгүй болсон хойно гаргаж таваглаж тэвшлэнэ. Махны амтыг бууруулахгүйн тулд гэдэс дотор толгойг тусгайд нь чанана.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
30 minutand uuts boldoggui gedgiig barag hun bur medne ail bolgon chanadag lav l 2-3 tsag boldog
2016-02-08
Зочин:
Жигнэж болгоход 1.30 болно. Гэхдээ голдоо шүүр хий болно. Илүү удаан чанавал мултраад муухай болдог
2016-02-07
Зочин:
30 minutuu
2016-02-07
po:
shine noiton mah l 30 min chanaj magad tvvnees holdvv uuts 2tsag.s naashgui de
2016-02-07
Зочин:
1 цаг гучин минут чанаад гаргасан чинь түүхийрүүлчихсэн байна аа хөө.
2016-02-07
Зочин:
бүдүүн төмөр утас гэж ямар утас байдаг юм бээ, 30 мин чанахаар гол нь түүхий болдог юм бишүү бүү мэдэмхийрмой гэж. сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж.
2016-02-07
Зочин:
Усанд бол дор хаяж 2 цаг чанахгүй бол яаж болдог юм, 30 минутанд хонины хавирга л болох байх
2016-02-07
зэ зэ:
30м -д болдог ууц биш чанах мах байлгүй дээ ийм худал юм бичихээ болоосой
2016-02-07
Зочин:
30 min baga l bn daa
2016-02-07