Цасан шуурганаар 18 хүн амиа алджээ

img

АНУ-ын Вашингтон хотын зүүн хэсэгт энэ амралтын өдөр их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсаны улмаас 18 хүн амиа алдсан талаар тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээлжээ.  Амиа алдагсдын ихэнх нь авто ослоор амиа алдсан гэв.

 

Онцгой байдлын яамнаас “Авто ослоор 12 хүн амиа алдсан. Үзэгдэх орчин тааруу байгаагийн улмаас өчигдөр 200 тээврийн хэрэгсэл осол гаргасан” гэжээ.

 

Цасны улмаас Мэрилэнд, Виржина, Пенсильвани мужууд онц байдал зарлаж, өчигдрөөс эхлэн бүх нислэгээ зогсоосон байна. Эдгээр мужид 40-50 см-ийн цасан бүрхүүл тогтжээ.

 

Өнгөрсөн зул сарын баяраар Техас мужид их хэмжээний цас орж, 44 хүн амиа алдсан билээ. Цасны улмаас 11 муж онц байдал зарлаж, 2000 гаруй сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
зөнч Нострадамус зөгнөж хэлсэн байдаг Америк улс сүйрнэ гэж.
2016-02-09