Спикерийнх нь суудал өнцөгдсөн чуулган

img

Парламент бүрэн эрхийн хугацааны отгон намрын чуулганыг хаалаа. Засгийн газрыг огцруулах асуудал намрын чуулганы нээлт, хаалтад болов. Засгийн газарт халаа сэлгээ хийн намрын чуулганаа эхлүүлсэн парламент мөн л Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэнээр хаах хаалтын хугацаа давхцав. Намрын чуулганы өнгөрсөн хугацаанд хийсэн ажил тоон үзүүлэлтээрээ ажлын 90 өдөр давхардсан тоогоор 131 удаа хуралдаж, нийт 412 хууль, 65 тогтоол хэлэлцэн баталжээ.

 

Намрын чуулган бол парламентаас хариуцлага шаардсан үе байдаг. Тэр дундаа сонгуулийн өмнөх жилийн намрын чуулган урьд урьдынхаас ачаалал ихтэй байдаг. Гишүүнд ирэх оны төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, мөнгөний бодлогыг баталж, цаг үеийн шаардлагатай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, санаачлан өргөн барихаас гадна сонгуулийг хэрхэн явуулахаа хэлэлцэж, хуулинд нэмэлт өөрчлөлт оруулан баталдаг.

 

Засгийн газраас энэ оны төсвийг танаж, бодит хөрсөн дээр нь буулгах зорилт агуулан, хямралын үеийн эдийн засгийн жишгээр боловсруулан оруулж ирсэн. Гэвч чуулганаар хэлэлцэх үед танагдсан хөрөнгө оруулалтуудыг төсөвт дахин суулгасан тул Засгийн хэмнэлтийн бодлого тусыг эс олов. Гэхдээ чамлахаар чанга атга гэгчээр, алдагдалтай батлагдсаар ирсэн төсөвт энэ оны мөрөөдлийн жагсаалтыг шинээр дахин нэмээгүй нь олзуурхууштай. УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Энэ оны  Улсын төсвийн тухай хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг дотоодын нийт бүтээгдэхүүний 25.4 хувь, нийт зарлагыг 28.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 3.4 хувь болж төсвийн алдагдлыг хуульд заасан хэмжээнээс 0.6 хувиар бага байхаар баталлаа. Ингэснээр, УИХ олон жил томоохон алдагдалтай явж ирснийг залруулан, төсвийн сахилга бат тогтоосон төсвийг баталж чадсанаараа эдийн засгийн бодит байдалд нийцсэн, үр ашигтай байх зарчмыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүллээ” гэдгийг онцолж байсан.  

 

Энэ парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн даруйдаа  Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан.  Парламент дахь нам эвслийн бүлгийн гишүүдийн төлөөллөөс бүрдсэн энэ ажлын хэсгийнхэн хуулийн төслөө өргөн барих гэж бүтэн гурван жил “нухсан” хэдий ч нэгдсэн ойлголцолд хүрэхэд төвөгтэй байсан даг. Тиймээс ч Сонгуулийн хуулийн төсөл өргөн барихтай зэрэгцээд МАН, Шударга ёс эвслийн бүлэг, Х.Тэмүүжин нарын гэсэн 3 хуулийн төсөл дагалдав.

 

Ийнхүү Сонгуулийн хуулийг шинэчлэн баталснаар Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой харилцааг нэг хуулиар зохицуулж, эдгээр сонгуулийг нэг ижил хугацаанд явуулж байхаар тогтоосон юм.

 

Үүний зэрэгцээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг сүүл ахалсан эрхэм гишүүн Н.Батбаяр уг хуулийн төслийг өргөн барихдаа “Эцэг хуулиа Эх хууль хэмээн нэршиж, парламентыг 99 гишүүнтэй, 5 жилийн хугацаатай байх”-аар бусадтайгаа зөвлөлдөлгүй дур мэдэн тусгаж, зарим хүнийг зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргээд авсан. Н.Батбаяр гишүүн л анх санаачилснаас бус парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хугацааг уртасгахыг дэмжигдээсэй гэж ханцуйн дотроо залбирах эрхмүүд улстөрчид гэлтгүй байгаа даа.

 

Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойшхи 25 жилийн хугацаанд Үндсэн хуулинд нэг удаа, Сонгуулийн хуулийг тухай бүрт нь өөрчлөлт хийж ирсэн.  Цаг хугацаа байхгүй,  сонгуулийн жилийн өмнөх парламентын эрх ашгийн зөрчилтэй цаг үе  богино гэх нэрийдлээр  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй. Гэхдээ Үндсэн хуульдаа салхи оруулж, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх   улстөрчдийн цаг үеийн шаардлага бус нийгмийн захиалга үүсчээ гэдэг нь харагдлаа.

 

УИХ-ын дарга З.Энхболд хийгээд ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа нарын суудал өнцөгдөөд байна. Намрын чуулганы их ажлын хажуугаар парламент Үндсэн хуулийн цэцтэйгээ ана мана, ач тач үзэлцсээр шийдэлд хүрэлгүй өндөрлөв. Эрх баригчид ҮХЦ-ийг сөрөг хүчин МАН-ын талд үйлчилж, ипотекийн 8 хувийн хүүгийн зээлийг гацаан, Засгийн газраас “lexus-570” машиныг албан хэрэгцээндээ унахаар авлига авсан үзэж буруушааж байгаа. Тиймээс ч УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг огцруулах асуудлыг өргөн бариад байна. ҮХЦ-ийн гишүүнийг томилох асуудлыг Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхээс тус тус өргөн барьж, батлуулдаг. Нэрийг нь өргөн барьсан субъектууд мөн эгүүлэн татах асуудлыг өргөн барьж болно. Гэхдээ Ж.Амарсанааг ҮХЦ-ийн гишүүнээр нэр дэвшүүлсэн субъект нь УИХ бус Улсын Дээд шүүх. Тэр дундаа УИХ-аас нэрийг нь дэвшүүлсэн байлаа гэхэд Тамгын газрын дарга нь ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг өргөн барих эрхгүй аж.

 

Ерөнхий сайдыг огцруулах саналыг санаачилсан Г.Уянга гишүүн Сайханбилэгийн аав Чимид, Баярцогтын аав Сангажав нарт захидал илгээсэн. Ерөнхий сайд үүнд дургүйцлээ илэрхийлж “40-тэй хүүхэн 80-тай хөгшдөд захидал бичээд байгааг ойлгохгүй байна” хэмээсэн нь аргаа барьсан хүүгийн үг байлаа. ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудлыг УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар өргөн барьсан нь дээрхтэй агаар нэгэн үзэгдэл.  Харин уг  асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авснаар намрын чуулганы хугацаанд хэлэлцэж амжсангүй.

 

Нөгөөтэйгүүр УИХ-ын дарга З.Энхболдыг хуралдааныг удирдан явуулахдаа хууль зөрчсөн гэх үндэслэлээр иргэн Б.Энхбаяр ҮХЦ-д өгсөн. Спикерийг хууль зөрчсөн нь үнэн эсэхээс үл хамаарч ҮХЦ-ийн  дүгнэлтийг парламентаар хэлэлцэнэ.  

 

Улс төрийн намууд сонгуулийн бэлтгэлдээ хэдийнэ гарч чуулганы завсарлагаар ч амсхийх чөлөөгүй ухаанаа уралдуулах цаг завгүй өдрүүд үргэлжилж байна. Гэтэл УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдын асуудал ҮХЦ-д очиж, муу нүүрт бичин жилээр хэлэлцэхээр байгаа нь тоогүй. Ямартай ч уг асуудлуудыг хаврын чуулганыг хүлээлгүй ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж шийдвэрлэх дэг.

 

Н.Энхбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ghghghg:
нэр нүүрээ барсан амьтад нэг хоногын өмнө ч гэсэн яваасай билээ
2016-02-10
Иргэн:
Хуулиа дээдэлдэггуй хууль тогтоох байгууллагын дарга байна гэдэг хэцуу тул оорчлох нь зуйтэйдээ.
2016-02-08
zochin:
mongoliin tord hatuu hariutslagatai darga nar heregtei toriin alba geriin nutag usnii jalga dovnii tsus oirtson alba bolson bnaa ichmeer yum ah duu amrag sadnii her dalbaan dor amia zogooj bgaa humuus ichmeer l bnaa
2016-02-08
zochin:
uih darga harun ch huraldaa suugagui ajlaa hiidegui uih gishuuded zov shaardlaga tavidasg es zuigui ndurem juramgui uih gishuud olon bnaa mongold shaardlaga taisan hun zagnadag geh yum toriin ajil hiij chadahgui olon amigui albat alch salbart ih bnaa ulsaa hogjuulii gevel ajlaa hii humuusee uih darga sain ajillaj bgaa ard tumen harch l bgaa
2016-02-08
Зочин:
муу зэвүүн бэлтрэг.
2016-02-08
Zochin:
Ene gazriin beteg ch ard tumniig tuilduulj duusgasandaa
2016-02-08
k:
З.Энхболд ард иргэдийг дарангуйлсанг мэдэхгүй л юм, харин ард иргэдээсээ тасарчихсан, биеэ тоосон мулгуй гишүүдийг дарангуйлж, байранд нь тавьж байгаа спикер юм шиг санагддаг.
2016-02-08
Zochin:
Ene ih hurlyn hamgiin chuhal ajil bol yuny emne huuli zrchin tomilogdson huuli bus, daranguilagch Zi. Enkhbold gedeg nehriig ogtsruulj jinhene tulhtai buirtai uls torchdiig UIH- yn dargaar tomilokh yostoi. Es tegvees Ene neher chini Ene guravhan say ard tumniig chini hed hed taltsuulaad haychihlaa shuudee! Haanahyn henii daalgavaraar Mongol tumnii ev negdliin iin busniulaad bn ve?
2016-02-08