Хүчит бөхийн барилдаан эхэллээ
2016-02-08

XYII жарны “Нүүр муут” хэмээх Гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан эхэллээ.  Айлчлан ирж буй шинэ он тооллын өнгийг билэгдсэн тус  барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол улсын дархан аварга Г.Өсөхбаяр, Увс аймгийн Баруунтүрүүн сумын харьяат, Монгол улсын аварга С.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол улсын аварга Г.Эрхэмбаяр нарын тэргүүтэй хүчит  бөх  зодоглож байна.

 

Мөн Увс аймгийн Ховд сумын харьяат Монгол улсын арслан Н.Батсуурь, Архангай аймгийн Булган сумын харьяат Монгол улсын гарьд Рагчаа, Улсын гарьд Гончигдамба, Улсын гарьд Жаргалсайхан, Улсын гарьд, Бат-Эрдэнэ, Улсын заан Санжаадамба, Улсын заан Баасандорж, Улсын заан Санчир, Улсын заан Амгаланбаатар, Улсын заан Батмөнх, Улсын харцага Өсөх-Ирээдүй, Улсын харцага Батболд,  Улсын харцага Пүрэвсайхан, Улсын харцага Батзаяа, Улсын харцага Чулуунбаатар, Улсын харцага Даваабаатар, Улсын харцага Алтангэрэл нарын бөхчүүд барилдах юм байна.

 

Аймгийн хурц арслан Ариунбилэг, Увс аймгийн Малчин сумын харьяат аймгийн арслан Гантулга, Дорнод аймгийн Баяндун сумын харьяат аймгийн арслан Батхуяг, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн арслан Номиндалай, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн арслан Дэлгэрбат нар зодоглохоор “Монгол бөхийн өргөө”-нд хуран чуулжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин