Бичин жилийн мэнд ээ

img

Бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн монголчууд хотол түмнээрээ сайхан угтлаа. Дээрээс хаврын нар ээж, нүд гялбан  цас хайлмагтан, дээврээс под под дусах нь саяхан л тасхийм, ясхийм хүйтэрчнийг өвлийг мартагнуулан, зон олны сэтгэл тайван, налгар бичин жилээ тосон авав.

 

Бичин жил бид бүхний хувьд шинэ төрийг сонгон бүрдүүлэх хариуцлагатай жил. Ирэх өдрүүдэд бид бүхэн энэ парламентын үйл ажиллагаанд үнэлгээ өгч,  шинэ төрийг барилцах элчээ сонгоно. Үүнтэй зэрэгцээд аймаг,  нийслэлийн хурлын төлөөлөгч нараа сонгоно.

 

Дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямрал биднийг тойроогүй. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг улс орноос эхлээд өрх айл, хувь хүн бүр бүсээ ч төсвөө хэмнэн даван тууллаа.

 

Хонин жилд төр, засаг  Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг олон улсад үзэглэн, Гацууртын ордын төрийн эзэмших хувийг батлав. Ингэснээр хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэж, энэ хэрээр айл өрхийн амжиргаа дээшжилж  улс орны хөгжил дэвшил урагшлан хөгжинө.

 

XVII жарны Бичин жил бид бүхэнд өгөөж ивээлээ хайрлаг ээ. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ