Тайвань: 76 хүн амиа алджээ

img

Тайванийн Тайнан хотноо энэ сарын 6-нд 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Газар хөдлөлтийн улмаас тус хотноо байрлах 17 давхар барилга нурж, олон хүн нурангид даруулсан юм. Уг барилгад 500 гаруй хүн амьдардаг байсан бөгөөд аврагчид шуурхай ажилласны үр дүнд 302 хүнийг аварчээ.

 

“Тайнан хотноо болсон газар хөдлөлтөөр 76 хүн амиа алдаж, 59 хүн сураггүй алга болсон. Сураггүй алга бологсдыг эрэн хайсаар байна. Ослын газар 400 гаруй аврагч, 15 үнэрч нохой ашиглан иргэдийг хайж байна” гэж Тайванийн Онцгой байдлын яам мэдэгджээ.

 

Цагдаагийнхан уг нурсан барилгыг барьсан гүйцэтгэгч компани болон эздийг нь баривчилжээ. Газар хөдлөлтийн дараа цагдаагийнхан Тайнан хотноо байрлах орон сууцны барилгуудад гэнэтийн шалгалт явуулсан байна. Шалгалтаар 50 гаруй барилга чанарын шаардлага хангахгүй байгааг тогтоожээ. Аюулгүй байдлын үүднээс эдгээр барилгын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ