Өнөөдөр НБА-ын талбайд 2 тоглолт явагдлаа

Милуоки Бакс - Вашингтон Уизардс 99-92
Эхний тоглолт Милуоки Баксчууд талбай дээрээ Вашингтон Уизардсчуудыг хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхний хагаст 55-46 талбайн эзэд илүү байлаа. Харин хоёрдугаар хагасаас тоглолт оноо авалт ойролцоо явсаар эцсийн мөчид талбайн эзэд 92-99 талбай дээрээ Вашингтон Уизардсчуудыг буулгаж авлаа.
Тус тоглолтонд талбайн эздээс:
Крис Миддлтон 27 оноо, 6 самбар, 9 о.дамжуулалт, 5 бөмбөг таслалт гүйцэтгэж гайхалтай тоглолтыг үзүүлж багаа тэргүүлсэн бол Жабари Паркер 17 оноо, 9 самбар, 4 о.дамжуулалт хийж баг нь улирлын 22 дахь хожлоо авлаа.
Харин зочин багаас:
Брэдли Бил 19 оноо, 3 самбар, 5 о.дамжуулалт, 1 блок хийж багаа тэргүүлсэн бол Жон Уолл 15 оноо, 4 самбар, 10 о.дамжуулалт хийж. Тус тоглолтонд хожигдсоноор Вашингтон Уизардсчууд улирлын 28 дахь ялагдалаа авлаа.
Оклахома-Сити Тандер - Нью-Орлеан Пеликанс 121-95
Тандерчууд талбай дээрээ Пеликансчуудыг хүлээн авч тоглолоо. Талбайн эзэд тоглолтын эхнээс л илүү байж шийдвэрлэх мөчид давуу байдалаа хадгалж чадсанаар талбай дээрээ Нью-Орлеан Пеликансчуудыг 121-95 бут нэргэлээ.
Тандераас Расселл Уэстбрук 23 оноо, 9 самбар, 10 о.дамжуулалт Кевин Дюрант 23 оноо, 3 самбар, 6 о.дамжуулалт өгч багаа тэргүүлсэн байна.
Пеликансчуудаас Энтони Дэвис 23 оноо, 3 самбар, 2 о.дамжуулалт Норрис Коул 15 оноо 5 самбар, 6 о.дамжуулалт тус тус өгч багаа тэргүүлсэнч баг нь ялагдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ