Ким Чен Уны эможийг бүтээжээ

Америкт реалити шоуны од Ким Кардашианы эможиг маш олон хүн ашигласан билээ. Эможиг орчуулбал зурган үг гэсэн утгатай.
Тэгвэл “Киможи” гэж нэрлэдэг Кардашианы эможи өрсөлдөгчтэй болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Кимийн өрсөлдөгч Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун гэнэ. Удирдагчийн эможиг “Кимунжи” хэмээн хэрэглэгчид нэрлэх болжээ.
АНУ-ын график дизайнер Бен Гиллин алдарт Кардашианы эможинуудыг бүтээсэн юм. Тэрбээр өнгөрсөн оноос удирдагчийн эможиг бүтээхээр төлөвлөсөн байна. Гиллин инстаграмдаа “Ким Чен Ун үнэхээр аймшигтай хүн” гэж бичжээ. Тэрбээр эдгээр зургийг дөрвөн цагийн дотор зурж, интернэтэд үнэ төлбөргүй байршуулсан байна.
Харин Кардашианы эможи нь 500 гаруй зургаас бүрддэг байна. Өнгөрсөн оны сүүлээр “Apple” компанийн “iTunes” платформ “Киможи”-г худалдаанд гаргасан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ