Хууль бусаар хил давсан олдворуудыг буцаана

img

Монгол, Америкийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай зарим үлэг гүрвэлийн олдворыг буцаан олгохоор шийдвэрлэсэн билээ. Үүнтэй холбогдуулан Элчин сайд Б.Алтангэрэл, АНУ-ын Цагаачлал, гаалийн газрын ажилтан К.Мийхан нар энэ оны хоёрдугаар сарын 4-ний өдөр Вашингтон хотод “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх” тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурах ажиллагаанд Америкийн талаас Цагаачлал, гаалийн газрын ажилтан М.Кук болон ЭСЯ-ны ажилтнууд байлцсан аж.

 

Уг гэрээ байгуулагдсанаар америкийн тал энэ удаа 2014 онд Нью-Йорк мужид хураагдсан Алиорамус үлэг гүрвэлийн гавлын яс, 2015 онд Юта мужид хураагдсан Бактрозаврын гавлын яс, Протосератопын араг яс, Протосератопын өндөгний чулуужсан үүр, Пситозаврын араг яс, Пситозаврын гавлын яс, зулзаган Протосератопын араг яс бүхий нэг хайрцаг, Хадрозаврын араг яс зэрэг олдворыг манай улсад хүлээлгэн өгөхөөр болжээ.

 

Дээрх олдворуудыг америкийн тал энэ оны 4 дүгээр сарын 5-нд Нью-Йорк хотноо манай улсад албан ёсоор шилжүүлэн өгөх юм байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ЭНЭ ТОМ ЗҮЙЛСИЙГ ГАРГАХАД ХИЛ ГААЛЬ ТАГНУУЛ ЦАГДАА АРХИЛОГИЧИД ЗУУЧЛАГЧ МӨНГӨТЭЙ ГАДААДУУД ОРОЛЦСОН ТОМ БҮЛЭГ МАФИ БАЙХ ШИГ БАЙГАА ЮМ. ТЭРНЭЭС БИШ ХҮНИЙ САЛТААНД ХАВЧУУЛСАН ЖИЖИГХЭН ЮМСЫГ ОЛООД БАЙДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ ШҮҮ ДЭЭ
2016-02-14
малуудыг бариач:
хэн гаргаад байдгмйг мэдээд зогсоож болохгүй юу олон улсад нэр нүүрээ барсан улсууд байх юм аа
2016-02-14
Зочин:
НААД АРГА ЯСААР Ч ЯАХ ЮМ.
2016-02-13