Байнгын хороод хуралдана
2016-02-15

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр нээнэ. Дараагаар нь УИХ дахь намын бүлгүүд, байнгын  хорооны хуралдаантай. Энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуваарийг дараах  байдлаар гаргажээ.Өнөөдөр үдээс хойш Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэх аж.

Харин Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин