Тайвань: Аврах ажиллагааг зогсоолоо

img

 

Тайванийн Тайнан хотноо энэ сарын 6-нд 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлтийн улмаас 500 гаруй оршин суугчидтай 17 давхар орон сууцны барилга нурсан билээ. Аврагчид шуурхай ажилласны үр дүнд 302 хүнийг аварчээ.

 

Тэгвэл аврах ажиллагааг өчигдөр дуусгавар болгож, сураггүй бологсдыг амиа алдсан хэмээн Тайнан хотын аврах албанаас мэдэгдснийг “www.dailymail.co.uk” уламжлав.

 

Нурангид даруулсан 289 хүнийг аврагчид олж, эмнэлэгт хүргэсэн билээ. Эмнэлэгт хүргэгдсэн 49 хүний биеийн байдал муу байгаа гэнэ.

 

Ийнхүү газар хөдлөлтийн улмаас 116 хүн амиа алджээ. Амиа алдагсдын 26 нь бага насны хүүхдүүд гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
taivanuud archaagui garuud vee tsutslaad bhda yahav dee itgel naidvaraa iim amarhan aldah gej dee
2016-02-15