Курд босогчдод цохилт өгчээ

Сирийн хойд нутаг дахь курд босогчдын байрлалд Туркийн сөнөөгчид цохилт өгсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Энэхүү мэдээллийг тус улсын Ерөнхий сайд Ахмет Давутоглу баталжээ.
Ерөнхий сайд энэ амралтын өдөр АНУ тэргүүтэй олон улсын эвслийг курд босогчдын байрлалд цохилт өгөхөө зогсоож, Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг устгах ажилд анхаарлаа хандуулахыг уриалсан юм. Мөн Турк, Саудын Арабтай хамтран Сирид хуурай замын ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй буйгаа мэдэгджээ.
Турк “Менагх” агаарын цэргийн баазад цохилт өгсөн юм. Уг баазыг курдын босогчид өнгөрөгч пүрэв гаригийн шөнө эзлэн авчээ.
Давутоглу “Аазаз хотын “Менагх” баазыг босогчид нэн даруй чөлөөлөхгүй бол агаарын ажиллагаагаа эрчимжүүлэх болно” хэмээн анхааруулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ