Ц.Наранжаргал, П.Лхамдэгд нар хүрэл медаль хүртлээ

img

Ромд болж буй Европын нээлттэй тэмцээний сүүлийн өдөр 70 кг-д зодоглосон ОУХМ Ц.Наранжаргал, -78 кг-д хүч үзсэн ОУХМ П.Лхамдэгд нар хүрэл медаль хүртэж Монгол Улс тус тэмцээнд 1 алт, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаараа 29 орноос 3-р байр эзэллээ.

 

Өнөөдөр 70 кг-ын жинд Ц.Наранжаргал хүрэл медалийн төлөө Бразилийн Мария Портелатай хүч үзэж, тогуулиар ялсан бол -78 кг-ын жинд П.Лхамдэгд Хорватын Ивана Маратичийг даралтаар цэвэр ялж шагналын тавцанд гарсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ