Ерөнхийлөгч улсын мөнгөөр эдлэнгээ тохижуулжээ

img

 

Өмнөд Афркийн Ерөнхийлөгч Жейкоб Зумаг огцрохыг шаардсан хэд хэдэн эсэргүүцлийн жагсаал энэ амралтын өдөр зохион байгуулагдаж, цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарчээ. Сөрөг хүчнээр удирдуулсан уг жагсаалд ойролцоогоор 250 мянган хүн нэгдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Ерөнхийлөгчийг ийнхүү огцрохыг шаардаж байгаа нь түүний тансаглалтай холбоотой гэнэ.

 

Тэрбээр улсын мөнгийг хувьдаа завшиж, хувийн эдлэнгээ тохижуулжээ. Ерөнхийлөгч 23 сая ам.долларыг Сангийн яамны удирдлагуудтай хуйвалдан авч, Накланда хотноо байрлах эдлэнгээ сэргээн  засварлаж, усан сан, малын хашаа зэргийг нэмж барьжээ.

 

Ерөнхийлөгч улсын мөнгийг хувьдаа завшиж, эдлэнгээ тохижуулсан асуудал өнгөрсөн 2014 оны гуравдугаар сард ил болсон юм. Зума энэ оныг хүртэл эдлэнг сэргээн засварлахад ашигласан мөнгийг хувийн данснаасаа гаргасан хэмээн мэдэгдсээр байжээ.

 

Тэрбээр энэ сарын 9-нд парламентын гишүүдтэй уулзах үеэрээ улсын мөнгийн хувьдаа завшсан болохоо хүлээсэн юм. Зума “Би буруу зүйл хийсэн. Энэхүү мөнгийг буцаан улсад олгох болно” гэж мэдэгджээ.  

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
haha eba axiin holiin hamaatan bh
2016-02-15
Зочин:
Ebag yum baix gej bodloo.
2016-02-15
Зочин:
haha eba axiin holiin hamaatan bh