Шинэ орон сууцны үнэ 5.3 хувиар буурчээ

img

”Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран энэ оны нэгдүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 5,062 орон сууцны үнийг хамруулсан болно.

 

Орон сууцны үнийн индекс:

 

Энэ оны нэгдүгээр сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин орон сууцны үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байгаа бөгөөд орон сууцны дундаж үнэ өнгөрсөн оны мөн үеэс 10.4%-иар буурчээ.

 

2013 оны 1 дүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны 3 дугаар сард хамгийн өндөр буюу 23.7%-тай гарсан байна. 2014 оны 12 дугаар сараас орон сууцны үнэ (өмнөх оны мөн үетэй харьцуулахад) буурч эхэлсэн бөгөөд орон сууцны үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байна. Тухайлбал, БЗД-ийн “Баянмонгол” хотхонд 2015 оны нэгдүгээр сард 1 м2 дундаж үнэ 2,187,000 төгрөг байсан бол 2016 оны нэгдүгээр сарын байдлаар 1,901,000 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.1%-иар буурсан байна.

 

Шинэ орон сууц:

 

Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь энэ оны нэгдүгээр сарын байдлаар 2,047,000 төгрөг болж өмнөх сараас 0.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 5.3 хувиар тус тус буурсан байна. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

 

Хуучин орон сууцны үнэ /2 өрөө байр/:

 

Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь энэ оны нэгдүгээр сарын байдлаар 83,460,000 төгрөг болж өмнөх сараас 1.0 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 14.6 хувиар тус тус буурсан байна.

 

Хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

 

Хуучин 2 өрө байрны дундаж үнэ /2016.1/

Орон сууцны дундаж үнэ

83,460,000 төгрөг

Жилийн өсөлтийн хувь

-14.6%

Сарын өсөлтийн хувь

-1.0%

Хамгийн өндөр үнэтэй

Сүхбаатар

Хамгийн бага үнэтэй

Сонгинохайрхана

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

БААТАА:
Орон сууцны үнийн хөөсрөлт, хөөрөгдөлтийг зогсооё Нийтэлсэн 2015-10-28 070137 Өнөөгийн Монголын улс төрийн байдал нь ороо бусгаа, эдийн засгийн өсөлт нь зогссон, албан тушаалнууд нь авлигад идэгдсэн энэ цөвүүн цаг дор жирийн ард олны амьдрал доройтон туйлдаж, ёстой л элгээрээ хэвтлээ. Хот суурин газрын барилгын компаниуд, төрийн өндөр албан тушаалтнууд, ченжүүд орон сууцны үнийг хэт хөөсрүүлж, “зуд болоход нохой зоолдог” гэгчээр ард түмнээ шулсаар л... Бодит байдалд, тухайлбал, УИХ-ын гишүүн Тэмүүжин сайд байхдаа албат нартаа орон сууцны 1 м2-ын үнийг 270.000 төгрөгөөр тооцож байр олгож байсан биш бил үү? Ер нь орон сууцны бодит өртөг худалдааны ашгийн 10-ийг нэмээд 1м2 нь 500.000 төгрөг гэж мэргэжлийн хүмүүс нотлоод байгаа шүү дээ. Гэтэл барилгын компаниуд төрөөс орон сууцны үнийг тогтворжуулах гэсэн сайхан нэрээр зээл авчихаад 1м2-ыг нь 1.5-3.0 сая төгрөгөөр зарж байгаа нь орон сууцны бодит үнийг 100-200-иар хөөсрүүлэн өсгөж, ард олныг шулан мөлжиж байна. Энэ байдлыг ченж нар ч овжи
2016-02-15
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-15