“Patriot” системийг Солонгосын хойгт байршуулжээ

Хойд Солонгос энэ сарын 8-нд хиймэл дагуул ачсан алсын тусгалтай пуужин хөөргөсөн билээ. Уг хэрэг явдалтай холбогдуулан АНУ баллистик пуужингийн эсрэг “Patriot” системийг Солонгосын хойгт байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Пентагон “Энэ долоо хоногт Америк нэмж баллистик пуужин угтан сөнөөх дэвшилтэт хамгаалах системийг Өмнөд Солонгост байршуулах болно” гэж мэдэгджээ.
“Patriot” системийг байршуулсны дараа БНХАУ-ын Батлан хамгаалах яам “АНУ-ын пуужингаас хамгаалах систем Солонгосын хойгт байрших нь Хятадын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна” гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ