Шилдэг тоглогчоор ”Расселл Уэстбрүүк” тодорлоо

65 дахь удаагийн Бүх-Оддын тоглолт 2-р сарын 14-нд Ням гарагт Канадын Торонто хотын Эйр Канада центэрт боллоо. Анхны бүх оддын тоглолт 1951 оны 03.02-нд Бостонд болж байсан бөгөөд шилдэг тоглогч буюу МВП-ээр Бостоны төвийн тоглогч Эд Маколи авч байсан билээ. Харин бүх оддын тоглолт 64 удаа зохиогдсноос Дорнод бүс /East/ 37 удаа, Өрнөд бүс /West/ 27 удаа ялж байсан түүхтэй.
Энэ жилийн бүх оддын тоглолт олон сонирхолтой зүйлсээр дүүрэн болж өнгөрлөө. Коби Брайнт сүүлийн бүх оддын тоглолтонд оролцолоо.
Энэ жилийн Бүх оддын тоглолтын шилдэг тоглогчоор “Охлохама Сити” багийн тоглогч Расселл Уэстбрүүк тодорсон. Тэрбээр 31 оноо, 8 самбар, 5 дамжуулалт, 5 бөмбөг таслалт хийн “MVP of 2016 All-Star Game” шагналын цомыг өргөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ