Өнөөдөр болох үйл явдал

ОБЕГ-т
09.30 цагт ХАХНХЯ, НҮБ, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж буй Зудад нэрвэгдсэн хөдөөгийн малчдад зориулсан ариун цэвэр, эрүүл ахуйн багцуудыг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа болно.
“Чингис хаан” олон улсын нисэх буудалд
10.00 цагт Туркийн Истанбул хотноо болсон "Олон Улсын Тогооч нарын Холбооны 14-р их наадам"-аас Монголын мастер тогооч нар багийн болон Ази хоолны төрөлд нийт 6 мөнгөн медаль хүртсэн бөгөөд өнөөдөр эх орондоо ирнэ.
Үндэсний мэдээллийн төвд
11.00 цагт Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс "Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн хувьцааг арилжаалах асуудлын тухай мэдээлэл хийнэ.
Засгийн газрын гуравдугаар байранд
11.00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.
Уул уурхайн яаманд
11.30 цагт Уул уурхайн яам Японы шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн байгууллагатай хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтын төслийг хэрэгжүүлэх гэж байгаатай холбоотойгоор санамж бичиг байгуулна.
Гадаад хэргийн яаманд
14.00 цагт "Мэдээллийн цаг" хурлаар гадаад харилцаатай холбоотой асуудлууд, айлчлалын тайлан, хэвлэлээр гарсан зарим мэдээлэлд залруулга хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ