Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай Өвөрмонголд хит болж буй “Монголоороо байгаасай” хэмээх дууг клипжүүлэн дуулж олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан. Харин энэ удаад УИХ-ын гишүүн Г.Уянга, дуучин Ноён Бондгортой хамтран Өвөрмонгол яруу найрагчийн шүлэг “Чи бидэн хоёр” дууг дуулж www.youtube.mn сайтад байршуулжээ.
Энэ тухай дуучин Ноён Бондгор “Надад Г.Уянга гишүүний мэргэжил биш мэдрэмж нь их таалагдсан. Тийм учраас би хамтран дуулах санал тавьж, энэ уран бүтээлийг гаргалаа. Ямар болсныг, Ноён Бондгорын сонголт ямар байв гэдгийг түмэн олон шүүх байх аа. Миний хувьд анх удаа дуэт дуулсан нь энэ” хэмээсэн байна.
Дашрамд сонирхуулахад тэрбээр “Би бондгор биш” нэртэй цомог гаргахаар ажиллаж буй аж.
Г.Тэгшсүрэн