Хагарсан уруулыг эмчлэх арга
Америкийн “www.wikihow.com” сайт уруул хагарсан үед хэрэглэх зөвлөмжөөс нийтэлжээ.
Зөвлөгөө №1
Алхам №1

Хэрвээ таны уруул хагарсан бол нэг халбага элсэн чихэр байхад хангалттай.
Алхам №2

Элсэн чихэр дээрээ бага зэргийн ус хий. Дараа нь уруулан дээрээ түрх.
Алхам №3

2-3 минутын дараа зөөлхөн алчуураар уруулаа арчаарай.
Алхам №4

Төгсгөлд нь эмчилгээний зориулалттай уруул өнгөлөгч түрхээрэй.
Зөвлөгөө №2
Алхам №1

Танд маш зөөлхөн үстэй шүдний сойз болон вазелин хэрэгтэй.
Алхам №2

Сойзон дээрээ вазелинаа түрхээд уруулаа зөөлнөөр үр.
Алхам №3

Дараа нь урууландаа вазелинаа түрх.
Зөвлөгөө №3
Алхам №1

Тал халбага хүнсийн сода дээр бага зэргийн ус хийгээд сайтар хутга.
Алхам №2

Сода сойзон дээрээ түрхээд уруулаа зөөлхөн үр.
Алхам №3

Дараа нь чийгтэй зөөлхөн алчуураар уруулаа арч.
Алхам №4

Төгсгөлд нь урууландаа эмчилгээний зориулалттай уруул өнгөлөгч түрхээрэй.
Зөвлөгөө №4
Алхам №1

Нэг халбага элсэн чихэр дээр бага зэргийн зөгийн бал хийгээд урууландаа түрхээрэй. Хормын төдийд таны хагарсан уруул эдгэрэх болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ