Өнөөдөр болох үйл явдал

ШУА-ийн нэгдүгээр байранд
11:00 цагт Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны Академи хооронд “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулна.
Хангарди ордонд
14:00 цагт Хоёрдугаар сарын 17-19-ний өдрүүдэд ОХУ-ын "Кэс-Баскет" ТББ-ын төлөөлөгч Пермяков М.М нь Монгол Улсад айлчлал хийнэ. Ажлын айлчлалын гол хэсэг болох "Сурагчдын лиг"-ийн шигшээ тоглолтыг хамтран ажиллах талаар байгуулах гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурна.
58-р сургууль дээр
14:00 цагт "Хэрэхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлье" өдөрлөг болно. Өдөрлөгт 300 -аад хүүхэд оролцоно.
Хангарьд ордны 14 давхарт
14:00 цагт “Улаанбаатар хотын ус дамжуулах, түгээх шугамыг сайжруулах нь” сургалт болно.
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт /Улаанбаатар чуулга/
14:00 цагт Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хүүхэд гэр бүл хамгааллын хэлтсийн салбар дундын зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Цагаан-Ээж халамж асрамжийн төв, гэмт хэргийн хохирогч хүүхэд, хүүхдийн хууль зүйн хороо, шүүхээр гэр бүл цуцлах асуудалд шинжээчээр ажиллах асуудлаар ярилцлага мэдээлэл өгнө.
Сорьцын хяналтын байранд/Дулааны 3-р цахилгаан станцын баруун урд талд/
15:00 цагт Стандартчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газар шинэ байранд орох бөгөөд нээлтийн арга хэмжээ болно.12:30 цагт “MN мэдээллийн төв”-д Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэдээлэл хийнэ.
Санхүү эдийн засгийн дээд сургуулийн хурлын танхимд
15:00 цагт Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 44 жилийн ойг тохиолдуулан "Монгол Японы эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн эхлэл" сэдэвт дурсамж уулзалт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ