Улаанбаатарт цас орохгүй

Хоёрдугаар сарын 17-ны 08.00 цагаас 20 цаг хүртэл:
Улаанбаатар хот: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгаар: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшинэ, нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дарьгангын тал нутаг, Хэрлэн голын эх, Халх голын сав газраар 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 3-8 градус хүйтэн байна.
Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: Солигдмол үүлтэй. Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй: Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ