Алеппо хотыг хэн бөмбөгдөв

img

Сирийн Алеппо хотноо байрлах иргэний байгууллагыг бөмбөгджээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

“Сирийн Алеппо хотыг хэн бөмбөгдөв” гэх асуудал олон улсын анхаарлыг татсаар байна. Учир өчигдөр Алеппо хотноо байрлах иргэний байгууллага болон эмнэлгийг агаараас бөмбөгдөж, олон хүний аминд хүрчээ. Цохилтод өртсөн эмнэлэгт 100 орчим хүн эмчлүүлж байсан гэдгийг “Хил хязгааргүй эмч нар” байгууллага батлав. Аврагчид иргэдийг барилгын нуранги дороос хайсаар байна.

 

Алеппо хотыг бөмбөгдөх үед тус улсад Турк, Франц, Орос, АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл хэт даврагчдын байршилд цохилт өгч байжээ. Тиймээс олон нийт уг хэргийн ард эдгээр улсыг байгаа хэмээн сэрдэж буй юм. Туркийн Гадаад хэргийн яам Алеппо хотноо болсон асуудалтай холбоогүй гэдгээ мэдэгдэж, буруутанг Оросууд гэв. Уг мэдээллээс үндэслэн НҮБ-ын Аюулгүй зөвлөл болон Вашингтон хэргийн шалгаж эхэлжээ.

 

“Алеппо хотыг бөмбөгдсөн асуудалд Орос холбоотой эсэхийг хараахан баталж чадахгүй байна” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын ахлах зөвлөх Сьюзан Райс мэдэгдсэн байна.  Тэрбээр шинэ таамаг дэвшүүлсэн бөгөөд “Алеппо хотод сөрөг хүчин, Засгийн газар цохилт өгсөн байх магадлалтай” гэсэн байна. НҮБ-ын Аюулгүй зөвлөл энэхүү асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллахаа мэдэгдэж  “Алеппо хотноо цохилт өгч, энгийн иргэдийг хөнөөсөн ямар ч улс, хувь хүн хуулийн дагуу шийтгэлээ амсах болно” гэжээ.  

 

Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлийг устгахын тулд олон улс өдөр, шөнөгүй цэргийн ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн сард Сирид 4785 удаа агаараас цохилт өгчээ.

 

Цэргийн ажиллагааны үеэр энгийн иргэд өртөж, амь насаараа хохирч буйтай холбогдуулан Германы Мюнхен хотноо өнгөрөгч долоо хоногт Сирийн холбоотон орны удирдлагууд чуулж, хэлэлцсэн билээ. 72 цаг үргэлжилсэн уг уулзалтын төгсгөлд удирдагчид “Сирид гал зогсоох хэлэлцээр”-ийг амжилттай байгуулж, улмаар уг гэрээ энэ долоо хоногоос хүчин төгөлдөр хэрэгжих ёстой байжээ.  Гэрээ хэрэгжиж эхлээгүй байхад ийнхүү Алеппо хотноо 50 орчим хүн амиа алдаж, НҮБ-ын дэмжлэгтэй үйл ажиллагаагаа явуулж байсан иргэний байгууллага сүйдэв. Туркууд, Оросыг буруутгаж байгаа ч өнөөг хүртэл Москва цэргийн ажиллагаатай холбоотой мэдэгдэл хийгээгүй байна.

 

 

Хэрвээ Сирид гал зогсохгүй бол олон улсын тусламжийн цуваа тус улсад нэвтэрч чадахгүйд хүрэх юм. Ойролцоогоор 40 мянган сиричүүдэд яаралтай хүнсний тусламж хэрэгтэй байна.

 

Германы Канцлер Ангила Меркел “Энгийн иргэдийг хамгаалах арга бол тус улсад нислэггүй бүс тогтоох явдал” гэсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Мюнхений гэрээг шинэчлэн байгуулах нь хамгийн чухал асуудал боллоо” гэж мэдэгджээ.

 

Алеппо хотноо болсон үйл явдалтай холбогдуулан Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад Дамаск хотноо сэтгүүлчдийг хүлээн авч “Сирид гал зогсвол армийн дайчид мөн галт зэвсгээсээ татгалзах болно. Тэд эх орныхоо төлөө галт зэвсэг барьж буйг мартах учиргүй” гэж мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХЭХЭХ:
ХАРААЛ ИДМЭР ПУТЛЕР ШҮҮ ДЭЭ ТЭР ЧИНЬ ОРОСУУД ҮРГЭЛЖ НУУЖ ХУДАЛ ШААДГААРАА АЛДАРТАЙ
2016-02-18
Зочин:
мэдээж энийг Америк л хийнэ биз дээ энэ дайн байлдаан мөргөлдөөн Укрианы мөргөлдөөн ч америкийн томчуудын заавараар явагдаж байгаа нь ил тод болж байгаа биз дээ
2016-02-17
zaluu:
busad olniig hoorond ni hyamralduulj alaltsuulj ashig oldog gants l uls baidag ter bol amerik. enhiin tsagaan tagtaa shig durd chadvarlag togloj sursan humuus
2016-02-17
Зочин:
.............. gai bolgoniig orosruu chixeed gavyag n amerik uursduu xiisen meteer 2 nuurt arga ar ajillaj bndoo 1 garaaraa zevseg niiluulj nuguu garaaraa zevseg ugsun xumuusee bumbugdsun dur uzuulj uurt ashigtai l bol yaj ch ergej medex xumuus
2016-02-17
pkxny:
америкууд афганд хил хязгааргүй эмнэлгийг бөмбөгдөөд байсан. мөн нигерид бас бөмбөгдёөн. өөрсдөө бөмбөгдчихөөд бурууг бусдаас хайж байна. турк америк хоёр хэрүүлч авгай нар байх юм
2016-02-17
ZOCHIN:
AMERIKUUD BUMBUGDUUD OROS RUU CHIHEH GEED SUUJ BAIGAA TED L DELHIIG HYAMRAAJ ASHIG OLDOG
2016-02-17