ДДУС-ийг Д.Амгалангийн нэрэмжит болгов

Соёл, урлагийн их сургуулийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг Монгол Улсын Төрийн шагналт, ардын зураач Д.Амгалангийн нэрэмжит болгосон байна. Зураач Д.Амгаланг “Сайн байна уу ээж ээ” гэх бүтээлээр нь бид мэднэ.
Тэрбээр 1933 оны есдүгээр сарын 20-нд Дорнод аймгийн Хонгор сум одоогийн Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг “Бор хөндий” хэмээх газар малчин ард Дагдангийн тав дахь хүү нь болон мэндэлжээ.1950 онд Улаанбаатар хотод Дүрслэх урлагийн дунд сургууль, 1963 онд Москва хотод В.И.Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургууль төгссөн. 1951 онд "Хавар цаг" зургаа зурснаар уран бүтээлийн зам нь эхэлсэн байна. Амьдралынхаа туршид уйгагүй уран бүтээлийн эрэл хайгуул хийж, уран зургийн олон арга барилыг баяжуулан өөрийн өвөрмөц өгүүлэмж, зохиомж, өнгө аясаар олон арван бүтээл туурвиснаас бар зургийн шинэлэг арга нэвтрэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
Тэрбээр 1969 онд “Өлгий нутгийн минь өглөө”, “Ерөөл” зэрэг бүтээлээрээ Монгол улсын Төрийн шагнал, 1975 онд Монгол Улсын “Ардын зураач”, 1981 онд “Алтан гадас” одонгоор шагнагджээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ