Б.Насанбаяр: Монгол, хэл бичгийн шалгалтыг нэг л удаа авна

img

ЭЕШ-ын бүртгэл эхлээд хоёр хонож байна. Энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах журамд зарим өөрчлөлт орсон тухай Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллэсэн. Энэ талаар БСШУЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяраас тодрууллаа.

 

 

-ЭЕШ-ын журамд өөрчлөлт орсон гэлээ. Энэ талаар тодотгохгүй юу?

 

-Монгол хэлний тухай хуулийн 7.4-д “Их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хувь нь үндэсний бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу монгол бичгийн даалгаврын хувь нэмэгдэж буй юм. Өнгөрсөн жилийн хувьд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн 19293 сурагч дээр өмнөх оны төгсөгчид нэмэгдээд 25 мянга орчим залуус ЭЕШ өгөх ёстой байсан. Харамсалтай нь монгол хэл бичгийн шалгалтаас авах ёстой 400 онооны босгоо 500 гаруй хүүхэд давж чадаагүй. Тэгэхээр хувь хүн өөрийнхөө ирээдүйн төлөө хичээлээ сайн судлах хэрэгтэйг сануулах байна.

 

-Шалгалтын хэдэн хувьд монгол бичгийн даалгавар байх вэ?

 

-Монгол хэлний тухай хууль батлагдсантай холбогдуулан ЭЕШ-ын даалгаврын дөрөвны 1 буюу 25 хувь нь Монгол бичгийн даалгавар байхаар заасан. Өгөгдсөн бичгийн зурлага, үсгийг нэрлэж чаддаг эсэх, үг, өгүүлбэр, эхийг уншиж чадаж байна уу, монгол бичгээр бичсэн өгүүлбэрийг кирилл үсгээр хөрвүүлэн бичих, эргээд криллээр бичсэнийг монгол бичгээр хөрвүүлэн бичих чадварыг нь сорьсон даалгаврууд ирнэ. Агуулга нь өнгөрсөн жилийнхтэй адил ч монгол бичгийн даалгавар илүү нэмэгдэх юм. Босго оноо 400 бөгөөд үүнээс дээш оноо авч байж их, дээд сургуульд элсэх эрхтэй болно гэдгийг санах хэрэгтэй. Ер нь монгол бичгийг зургадугаар ангиас нь эхэлж хичээлийн хөтөлбөрт тусгаж өгдөг учир анхны мэдэгдэхүүнтэй байж таарна.

 

-Монгол хэл, бичгийн шалгалтыг ганцхан удаа авна гэсэн үү?

 

-Өнгөрсөн жил дөрөвдүгээр сард 2 удаа монгол хэл, бичгийн шалгалтыг тусгайлан зохион байгуулсан. Ингэснээр эхний удаад амжилттай өгөөгүй сурагчид дахин өгөх боломжтой байсан. Харин энэ жилийн хувьд ганцхан удаа авна гэдгийг албан ёсоор анхааруулмаар байна. Дараагийн шалгалтаа өгөх эрх нь сурагчид нээлттэй байх юм. Гэхдээ монгол хэл, бичгийн шалгалтад 400-аас доош оноо авсан хүүхдийг их, дээд сургуульд элсүүлэхгүй.

 

-Монгол, англи, орос хэлний шалгалтын агуулгад өөрчлөлт оруулсан гэсэн?

 

-Өнгөрсөн жилийн ЭЕШ-д сурагчдын сонсоод ойлгох чадварыг CD сонсгож, амжилттай туршсан. Энэ жилийн хувьд үндсэн дүн оноонд нь орохуйц байдлаар шалгалтын агуулгад өөрчлөлт оруулж байгаа. Үүнтэй холбогдуулан ЭЕШ-ыг зохион байгуулах байрыг сонсох чадварыг шалгахад зориулсан төхөөрөмжөөр хангана. Өөрөөр хэлбэл, тухайн сонгосон хэл дээр нь текст сонсгоод түүнийг нь цаасан дээр буулгана гэсэн үг. Даалгаврыг хүүхдүүдэд нийтэд нь сонсгох юм.

 

-ЭЕШ-ын тов гарсан уу?

 

-Урьдчилсан байдлаар зургаадугаар сарын 15-нд  хэл, бичгийн шалгалтыг авахаар төлөвлөж байна. Нэг өдөр өнжөөд дараа дараагийн шалгалт явагдах юм. Энэ жилийн хувьд ерөнхий боловсролын тогтолцоо 12 жил рүү шилжсэнтэй холбоотойгоор арванхоёрдугаар ангийн хоёр дахь төгсөлт болох бөгөөд нийт 36207 хүүхэд ЕБС-ыг дүүргэж байгаа. Нийтдээ 40 мянга орчим хүүхдийн материалыг БҮТ, Улаанбаатар хотод төвлөрүүлээд тусгай бэлтгэгдсэн мэргэжлийн багш нарын тусламжтайгаар, гар аргаар засах ажлыг зохион байгуулна. Долоодугаар сарын 1-нд шалгалтын түлхүүр буюу хариуг сайтаар мэдэгдэх бөгөөд эцсийн байдлаар долоодугаар сарын 5-нд бүх батламж сурагчдад хүрсэн байхаар төлөвлөж байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
МхБШ-д монгол бичгийн даалгаврыг өмнөх жилээрээ авч болохгүй юу? хугацаа бага үлдсэн байхад яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ? Энэ жил журмаа танилцуулаад ирэх жилээс авбал сурагч багшгүй бэлтгэж, үр дүн гарах юм биш үү? Хариулт заавал бичээрэй.
2016-02-22
Saraa:
Эх хэлний боловсролын чанарыг сайжруулах гэж байгаа нь сайшаалтай боловч энэ жилийн төгсгөчдөд хугацаа бага үлдсэн учир монгол бичгийн даалгаврыг нэмэх нь сурагчдыг унагах гэж шалгалтаа авдагтаа агаар нэгэн аж, Хэрэв сайжруулах зорилготой байгаа бол хичээлийн жилийн эцэст яагаад мэдэгдэж болоогүй юм бэ? Өдийд хүүхдүүд маань мэргэжлээ сонгох чигтээ анхаардаг үе шүү дээ. Энэ журмаа дахин нэг харж, шийдвэрээ өөрчлөх байх гэж найдаж байна. Хүүхэд бол том толгойтнуудын харалган бодлоос болж хохирох ёсгүй мэт санагдах юм. Ирэх жилээс бэлтгэх хугацаа олгож байж мөрдөх хэрэгтэй мэт мөхөс надад бодогдох юм.
2016-02-22
Дутагдал:
Хэлний шалгалтыг нэг удаа авдгийн учир нь юу вэ. Хоёр удаа авах мөнгөө хэмнэсэн, эсвэл тэр олон текстийг дахин засахаас залхуурсантай холбоотой бол хүүхдийн ирээдүйг харж үзээгүй харалган бодлого юм. Урьдахаасаа дордуулж болохгүй. Эхнийхдээ алдсан, эсвэл хүндэтгэх шалтгаантай шалгалтанд орж чадаагүйй хүүхдүүдэд боломж олгох ёстой. Үүнийг мэдрэхгүй хүн ийм хариуцлагатай албанд сууж байгааг гайхаж байна. Алдаагаа засахгүй бол зайлуулах хэрэгтэй
2016-02-17
зайлуул:
Энэ пизда хүүхнийг Боловсролын яамнаас зайлуулаач ээ.Хөгийн солонгосуудын дэвсгэр, янхан ,гичийг зайлуулж хөөвөл төөрнө.Нохойд охуулмар царайлсан тэмбүү царайтай лаларын хүүхэн
2016-02-17
Зочин:
шалгалт авч байгаа багш нар нь бичиг үсэг тайлагдаагүй байдаг юм биш үү? Их, дээд сургууль төгсөөд ирж байгаа хүмүүсийн бичиг үсгийн чадвар, бичилт гэж авах юм алга. Арай л гэж 35 үсгээ дөнгөн холбож уншсан юмнууд ирэх юм
2016-02-17
zochin:
Mongol helnii solison ygnyydee byzaaj hyychin hebend ni oryylaachee. 700 yg gel yy
2016-02-17