Саркозиг шалгаж эхэлжээ

Францын Прокурорын ерөнхий газар өчигдөр экс Ерөнхийлөгч Николас Саркозиг шалгаж эхэлсэн талаараа мэдэгджээ. Саркозиг 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тайлан, тооцоогоор хуурамчаар мэдүүлсэн хэмээн буруутгасан талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Шалгалтын явцад Саркозигийн сонгуулийн сурталчилгааны баг кампанит ажилд зарцуулах зардлыг зохих хэмжээнээс хэтрүүлсэн болохыг тогтоосон байна. Прокурорын газар Саркозиг “Хуурамч бичиг баримт ашигласан” хэмээн буруутгажээ.
2012 онд Саркозигийн сурталчилгааны ажлыг “Bygmalion” гэх компани хийж байсан юм. Тус компани сурталчилгаанд 22.5 сая еврог зарцуулсан байна.
Өнгөрсөн оны тавдугаар сард Саркози ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо мэдэгдсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ