ОХУ-д дэлбэрэлт болж, долоон хүн амиа алджээ

ОХУ-ын Ярославль хотын таван давхар орон сууцны барилгад өчигдөр 21.00 цагт хүчтэй дэлбэрэлт болсон тухай “www.vesti-yaroslavl.ru” мэдээллээ. Дэлбэрэлтийн улмаас долоон хүн амиа алджээ. Амиа алдагсдын дунд таван настай хүү байгаа гэнэ.
Онцгой байдлын яамны цахим хуудсанд “Дэлбэрэлт болсон шалтгаан террорист халдлагатай холбоогүй. Урьдчилсан байдлаар хий алдагдсан болохыг тогтоогоод байна. Удахгүй бүх зүйл тодорхой болно” гэж бичжээ.
“Орон сууцны хийн хангамжинд алдаа гарсан байж магадгүй” хэмээн Ярославль хотын цагдаагийн газраас мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ